Улс төрд ханш нээж, Г.Уянга, О.Баасанхүү нарын хаврын синдром хөдлөв

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 07

2013 оны намрын  чуулган цагаан сарын битүүний өдөр хаалтаа хийснээс хойш унтаа байсан улс төрийн амьдрал өнөөдөр сэрлээ.  2014 оны УИХ-ын хаврын чуулган өнөө өглөө 09:00 цагт нээлтээ хийсэн. Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болон чухал хуулийн төслүүдийг онцлон дурдсан юм. Мөн парламентад суудалгүй намын дарга нар чуулганы нээлтэд суух хүсэлт тавьсаныг нааштайгаар хүлээн авч өнөөдрийн чуулганы нээлтэд ажиглагчаар суулгасан нь урьд урьд нь байгаагүй онцлогтой хаврын чуулганы нээлт боллоо.

Чуулганы нээлт болж төрийн саарал ордон хөл хөдөлгөөнд  орсон энэ өдөр иргэний нийгмийн байгууллагынхан ч бас жагсаал, цуглаан зохион байгуулж байна. Өглөөний 09:30 цагт дотор чуулганы нээлт болж байхад ордоны баруун хаалганд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар лоозон бариад жагсаалаа эхэлчихсэн байлаа. Харин үд гэхэд жагсаал нэлээд өргөн хүрээг хамарч жагсагчдын тоо ч нэмэгджээ. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар Монголдоо сайхан амьрахын тулд болон  УИХ, Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах, Ц.Мөнхбаяр нарыг цагаатгах, "Уран олборлох"-ыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж,  ийнхүү жагсч байгаагаа  хэлж байна. Жагсаалд иргэний нийгмийн 109 байгууллагын төлөөлөл, шүүхээс ял сонсч хоригдоод байгаа "Гал үндэстэн холбоо"-ны  гишүүдийн ар гэрийнхэн зэрэг 300 орчим хүн оролцож байгаа юм.

 Хаврын чуулганы нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэний дараа төрийн дуулал яваад чуулганы нээлт өндөрлөсөн юм. Чуулганы нээлт өндөрлөсөн даруй УИХ-ын гишүүн Г.Уянга сэтгүүлчдэд мэдээл хийлээ. Г.Уянга гишүүн намрын чуулган завсарласнаас хойш Чингэлтэй дүүргийн 24 дүгээр  тойргийн 19 хороонд сар гаруй ажиллаж 2000 гаруй өргөдөл гомдол хүлээн авжээ. Г.Уянга гишүүн хэлэхдээ "Уг өргөдөл гомдолыг Төрийн ордноос Зайсангийн ам хүртэл богинохон маршрутаар явдаг. Энгийн амьдрал мэдэхгүй хүмүүст танилцуулах нь маш чухал. Энэ сарын 14,15-нд   Ц.Мөнхбаярыг өмгөөлөгчид, Оюутолгойн гэрээтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэхийг хүсэгчид, Ураны эсрэг тэмцэгчид, байгаль орчны хөдөлгөөнийхөн, ногоон уутыг хүүхдийн цэцэрлэг болгохыг хүсч байгаа иргэд, хоёр өдрийн турш төв талбайд танилцуулъя. Монголын бүх томоохон компанийн эзэд, эсвэл тэдний төлөөний хүмүүс, банкны эздээс бүрдсэн УИХ, Засгийн газарт амьдралаа танилцуулъя. Монголд зовж байгаа иргэн бүр амьдралынхаа асуудал болгоныг чирээд Чингисийнхээ талбайд ирцгээе. Жирийн иргэдийн дуу хоолой, үзэл бодлыг илэрхийлэх үүрэгтэй, төр иргэний хамгийн сайн гүүр байх үүргээ хэрэгжүүлж “Монголын нэг өдөр-2014” буюу Амьдралаа таниулах ардын цуглаан”-д Монголын иргэн бүрийг урьж байна” гэж томоохон цуглаан зохион байгуулахаа дуулгалаа.

Өнөөдрийн улс төрийн амьдралын халуун сэдвийн нэг яах аргагүй Хууль зүйн сайдыг огцруулах асуудал байлаа. Хууль зүйн сайд Х. Тэмүүжинд УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэлээд дургүй ханддаг. О.Баасанхүү  сайдыг бусдын ярьсаныг нийлүүлж ярьдаг. Эрх зүйн шинэтгэл хийе, авлигын эсрэг явъя, шударга төр бий болгоё гээд байгаа төрийн  бодлогын дундуур Х.Тэмүүжин хувийн тоглолт хийгээд байдаг гэж ярьж байсан удаатай. Харин О.Баасанхүү өнөөдөр Х.Тэмүүжин сайдыг огцруулахыг шаардсан тогтоолын төсөлийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьлаа.

Мөн УИХ-дахь бие даагчдын бүлэг болох УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар мэдээлэл хийсэн юм. Тэд "Энэ долоо хоногт Засгийн газрын "давхар дээл"-ний хуулийн төсөл яригдана.  Манай бүлэг үүнийг төгс шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.  Яагаад гэвэл одоо зөвхөн Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуульд "давхар дээл" тайлагдах асуудал ярьж байна.  Хамгийн гол нь нөгөө дордохын долоо болсон Үндсэн хуульд байгаа Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болно гэсэн заалтаа яагаад орхиод байна вэ гэдэг нь анхаарлыг татаж байна.  Өөрөөр хэлбэл, "давхар дээл" тайлна гэхээр эд нар  бус өнгө, дотрыг нь солих л асуудал яриад байна. Давхар дээлний асуудлыг үнэхээр шийдье гэвэл төгс шийдэх ёстой. Мөн Газрын тосны тухай хууль олон даваа шалгуурыг даваад битүүний өдөр эцсийн хэлэлцүүлэгт орох байсан боловч зарим нэг гишүүдийн саналаар хойшлуулж, энэ хаврын чуулганд оруулахаар болсон.  Гэтэл өнөөдрийн мэдээллээр Засгийн газар энэ хуулиа эргэж татаж магадгүй гэсэн мэдээ сонсогдож байна.  Ер нь байгалийн баялаг ашигт малтмалтай холбоотой хуулин дээр гадны нөлөөлөл маш их байна.  Магадгүй энэ хууль гадны  нөлөөллөөс болж татагдсан байж магадгүй юм. Энэ хууль бол хөрөнгө оруулагч болон Монгол Улсын эрх ашгийг харилцан хангасан, аль аль талдаа ашигтай хууль байсан.  Ер нь  Засгийн газар дээрх хуулийн төслийг татаж, лобби оруулах вий гэдэгт  санаа зовж байна. Өнөөдөр ажлын хэсгийнхэн Ерөнхий  сайдтай уулзаж, хуулиа татахгүй байх талаар ярилцана" гэлээ.

Өглөө УИХ-ын чуулганы нээлт өндөрлөсөн даруйд намын бүлгүүд тус тусдаа хуралд орсон. МАН, АН, Шударга ёс эвсэлийн бүлгүүдийн хурал одоо ч үргэлжилсээр байгаа юм. Намын бүлгүүд хаалттай хуралаас гарч ирээд сэтгүүлчдэд ямар мэдээлэл өгөхийг таашгүй. Намын бүлгүүд төрийн ордон дотор  "нухацтай" хуралдаж байхад ордоны гадаа иргэний нийгмийн байгууллагуудын жагсаал үргэлжилсээр байна. Ханш нээж, газар гэсэн  бүх амьд амьтан ичээнээсээ гарсаны дараах энэ өдөр улс төрийн амьдрал ийнхүү чимээ шуугиан олон үйл явдалтай хөдөлгөөнд орлоо.

Харин Г.Уянга гишүүн Ц.Мөнхбаярын асуудлаар хурал зарлаж ийнхүү "ичээнээсээ гарлаа".

Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(77.196.118.162) 2025 оны 03 сарын 13

Ene huuhen sumgai ni sumtai teror hiih gej baisan nuhdiig umuuruud mongol ulsad maani enhtaivan heregtei

1  |  0
ard(203.194.115.143) 2025 оны 03 сарын 13

temuujing ogcruulah hangalttai nuhcul n burdsen uudgui golog bn lee itgel uguh hun bish bn

1  |  0
сэтгэцийн эмч(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

Танар хүн доромжлоод байгаа юм бишүү.

1  |  0
zochin(103.26.194.17) 2025 оны 03 сарын 13

Baasanhuu chin estoi sindromtoi yumuu kkkajilaa hiij chadahgui baigaa yum bol ooriigoo emchluuleechee.Ard tumen Baasanhuugeer orgoh bichig bariulaagui shuu.Temuujin saidiig ajiliig ni taivan hiilgeech ydargaatai hushuugaa unjuulsan durak ve.

1  |  0
Bolj l baina.(123.121.214.169) 2025 оны 03 сарын 13

Sindromtoi toriin tusheed sindroman uildliig sain oilgodog bolov yaadag bol he he.

1  |  0
Top