Өчигдөр чуулганы нээлтэд УИХ-ын дарга үг хэлэхдээ энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлаагүй. Хэлэлцэх асуудлаа баталж байж чуулганы хуралдаан эхлэнэ гэж байсан. Харин өнөө өглөөний хуралдаанаар хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Гишүүд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд ялгавартай хандаж болохгүй. Эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг 2012 онд өргөн барьсан. Үүнийг хэлэлцүүлж өгөөч гэхээр мөнгөтэй, мөнгөний хууль байна, хэлэлцэхгүй гэдэг. Гэтэл өнөөдөр Засгийн газрын гишүүн нь УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчөөд оруулж ирэхээр хэлэлцэж байна. Цалин тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмнэ гэж эрх баригчид мөрийн хөтөлбөртөө оруулсан. Гэтэл өнөөг хүртэл нэмээгүй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон заалт. Үнэ өсч байна. Ард иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхгүй байна" гэсэн бол гишүүдийн зарим нь өөрсдийн санаачилсан, ажлын хэсгийг нь ахалсан хуулийн төслүүдээ хэлэлцэх асуудалд багтааж өгөхийг хүсч байлаа.
Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Дэлхий нийтээр Архидан согтуурахтай тэмцэж байна. Гэтэл манай улсад архи, согтууруулах ундаанд хяналт сул байгаа. Тиймээс Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ хуулийн төсийг хаврын чуулганаар хэлэлцүүлж өгөөч гэсэн саналтай байна" гэсэн юм. Гишүүд, тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейд шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс тэрбээр "УИХ-ын болоод Ерөнхийлөгч, Засгийн газар, гишүүдээс 250-иад хуулийн төсөл ирсэн. Хуулиудад ялгавартай хандсан зүйл байхгүй. АН-ын бүлэг 38 төсөл санал болгосноос долоо нь өргөн мэдүүлэгдсэн. Үүнээс гурвыг нь хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. УИХ дахь МАН-ын бүлгээс 26 хуулийн төслийн санал ирсний долоо нь өргөн мэдүүлэгдсэн. Үүнээс дөрвийг нь хэлэлцэх асуудлын жасгаалтад оруулсан. Хамтын тэтгэврийн тухай хууль хууль зөрчөөгүй. Засгийн газраас санал аваад 30 хоногийн дотор хариу ирэхгүй бол УИХ-д өргөн мэдүүлдэг" гэсэн тайлбарыг хэлж байсан юм.
Ийнхүү Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслөөр санал хураалт явуулж, олонхийн саналаар Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа.

Сэтгэгдэл ( 2 )
Urd ni MAN-iihan ni yaj ih hural zasgiin gasariig tsug hiij baisan yum bol.Ardiin namiinhaas busad hamiinhan ene albiig hashij chadahgui degee za barag l......
ene barzgar nuurtei durak khari garigaas irsen yum shig yum ikh yarikh yum aa