Өнгөрсөн жил “Таван Толгой” ХК 170.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 76.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тиймээс хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаа бүрт 130.000 төгрөгийн ноогдол ашиг хуваарилахаар өнгөрсөн Пүрэв гарагт болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдвэрлэлээ. Мөн “Таван Толгой” хувьцаат компанийн хурлаас ТУЗ болон Хянан шалгах зөвлөлийн гишүүдийг сонгох, өнгөрсөн оны санхүүгийн тайланг хэлэлцэх, компанийн үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Дашрамд дурьдахад, тус компани өнгөрсөн онд нэгж хувьцаандаа 50.000 төгрөгийн ноогдол ашиг хуваарилж байжээ.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )