Өршөөлийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 08

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг тусгах зарчмыг баримтлан 25 төслийг тогтоолын төсөлд тусгасан байна.

Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Л.Цог тогтоолын төсөлд “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийг нэмж тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гээд чуулганы нэгдсэн хуралдаанаар санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж асуулт асуусан. Тэрбээр, Засгийн газраас санал аваагүй, 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдах Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх гэж дараалалд оруулсан нь ямар учиртай юм бэ хэмээсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2013 оны намрын ээлжит чуулганаар шийдсэн бөгөөд асуудал хэлэлцүүлгийн шатанд яваа хэмээн тайлбарласан. 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар албан ёсоор санал авах үеэр энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гарсныг тэрбээр онцолсон.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, эцсийн хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон байгаа Газрын тосны тухай хуулийн төслийг Засгийн газар татаж авах гэж байгаа гэсэн яриа гараад байна. Үүний учир шалтгааныг мэдмээр байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэлэлцэх асуудлын жагсаалтын “бусад” гэсэн хэсэгт багтсан гэдэгт итгэж байна хэмээсэн.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа энэ үед үүнийг гарз хохирол багатай давах талаар ярих нь зүйтэй гэж байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтын дээгүүрт байгаа гэдгийг гишүүдэд тайлбарласан.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯЯЯ(124.158.88.49) 2025 оны 03 сарын 13

ӨРШӨӨЛИЙН ХУУЛИА ХУРДАН БАТЛААЧ ГУЙЖ БАЙНА МӨНГӨТЭЙ НЬ ӨРШӨӨГДӨӨД МӨНГӨГҮЙ НЬ ШОРОНД ХАМАГ ЗАЛУУ НАСАА ҮРЭЭД АМЬДААРАА ХАТАЖ БАЙНА МАШ ОЛОН ХҮН ХҮЛЭЭЖ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА ШҮҮ ГУЙЖ БАЙНА ЦӨӨХӨН ХЭДХЭН МОНГОЛЧУУДАА НЭЭРЭЭ АРАЙ Ч ДЭЭ ИНГЭЖ УДААН УЛС ТӨРЖҮҮЛЖ ОЛОН ХҮНИЙГ ТАМЛАААД БАЙНА Ш ДЭЭ

1  |  0
ЯЯЯ(124.158.88.49) 2025 оны 03 сарын 13

ӨРШӨӨЛИЙН ХУУЛИА ХУРДАН БАТЛААЧ ГУЙЖ БАЙНА МӨНГӨТЭЙ НЬ ӨРШӨӨГДӨӨД МӨНГӨГҮЙ НЬ ШОРОНД ХАМАГ ЗАЛУУ НАСАА ҮРЭЭД АМЬДААРАА ХАТАЖ БАЙНА МАШ ОЛОН ХҮН ХҮЛЭЭЖ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА ШҮҮ ГУЙЖ БАЙНА ЦӨӨХӨН ХЭДХЭН МОНГОЛЧУУДАА НЭЭРЭЭ АРАЙ Ч ДЭЭ ИНГЭЖ УДААН УЛС ТӨРЖҮҮЛЖ ОЛОН ХҮНИЙГ ТАМЛАААД БАЙНА Ш ДЭЭ

1  |  0
ЯЯЯ(124.158.88.49) 2025 оны 03 сарын 13

ӨРШӨӨЛИЙН ХУУЛИА ХУРДАН БАТЛААЧ ГУЙЖ БАЙНА МӨНГӨТЭЙ НЬ ӨРШӨӨГДӨӨД МӨНГӨГҮЙ НЬ ШОРОНД ХАМАГ ЗАЛУУ НАСАА ҮРЭЭД АМЬДААРАА ХАТАЖ БАЙНА МАШ ОЛОН ХҮН ХҮЛЭЭЖ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА ШҮҮ ГУЙЖ БАЙНА ЦӨӨХӨН ХЭДХЭН МОНГОЛЧУУДАА НЭЭРЭЭ АРАЙ Ч ДЭЭ ИНГЭЖ УДААН УЛС ТӨРЖҮҮЛЖ ОЛОН ХҮНИЙГ ТАМЛАААД БАЙНА Ш ДЭЭ

1  |  0
irgen(103.26.194.26) 2025 оны 03 сарын 13

orshooliin huuli batlah n zow sh dee olon huuhduud shrond bn. tedend ireeduidee itgeh itgel ogooch

1  |  0
зочин(103.9.90.230) 2025 оны 03 сарын 13

Түрүүчээсээ идэж уусан нь илрээд , бас үр хүүхдүүд нь хар тамхи хутга зөвөг болоод ирэхээр өршөөлийн хууль батлах гэж улайрч байгаа юм. Ерөнхий сайдын охин Цэвээр агаар сангаар амьсгалж бас идэхэд орооцолдож,хэдэ

1  |  0
Top