Сайд нарын давхар дээлийг тайлах нь зөв гэдэг дээр засгийн эрхийг хамтран баригч болоод сөрөг хүчний статус бүхий намууд ижил байр суурьтай өдийг хүрсэн. Гэхдээ тэд яг хэзээнээс дан дээлтэй сайд нараа угтан авах вэ гэдэг дээр ил тод зөрөлдсөөр хаврын чуулгантай золгоод байна. Харин спикер З.Энхболдын тод томруун хэлснээр маргааш буюу пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны хамгийн эхэнд хэлэлцэх асуудал нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд юм. Засгийн газрын данхагар бүтцийг хумих, сайд нарын давхар дээлийг тайлах гэсэн тодотголтой уг асуудлыг гишүүд тов ёсоор хугацаандаа хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэхээс урьтан одоогийн нөхцөл байдалтай уяж харвал анхаарал татсан асуудлууд байгаа юм. Тухайлбал, хуулийн хэрэгжих хугацааны тухайд сөрөг хүчнээс гадна давуу эрхтэй АН дотор зөрүүтэй байр суурийг илэрхийлэх нөхдүүд бий бөгөөд хуулийг батласан цаг хугацаанаас эхлэн хэрэгжүүлэх ёстой гэж буй.
Тэгвэл энэ нь бодит байдал дээр уг хуулийн үр шимийг цаг алдалгүй үзэхээр яарч байгаа улстөрчдийн байр суурь мөн үү. Эсвэл даль жигүүр олонтой АН-ын дотоод уур амьсгалыг эндээс харж болох уу гэдэг асуулт бас гарч ирж байгаа юм. Түүнчлэн Н.Алтанхуягаар ахлуулсан энэ Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийх сонирхол сөрөг хүчнээс гадна АН дотор байж ирснийг умартаж үл болно. Ямартай ч Ц.Элбэгдорж гэсэн автортой энэ хуулийн төсөлд гишүүд их засвар хийлгүйгээр чигээр нь батлах юм бол Засгийн газрын тэргүүн л УИХ-ын гишүүн байна. Бусад гишүүд нь УИХ-ын гишүүн байх эрхгүй болно. Гэхдээ хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр тогтвол өнөөдрийн засгийн тэргүүн Н.Алтанхуягийн багийн 17 сайд давхар дээлээ тайлах шаардлага үгүй болно. Хуулийн төсөлд тусгаснаар Ерөнхий сайдаас бусад танхимыг бүрдүүлэгч сайд нарыг гаднаас томилох зохицуулалтаар засгийн багийг бүрдүүлнэ гэж буй ч, хэрэгжиж эхлэх хугацаанаас хамаарч аль засгийн хувь заяа тийм маягаар залагдах вэ гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа.
Тэгэхээр маргаашнаас хэлэлцэх хуулийн төслийг эцэслэн шийдвэрлэхдээ хууль хэрэгжих хугацааг хэрхэн тогтох вэ гэдэг нь уг хуулийн төслийн урт хугацаан дахь ач холбогдлоос илүү давсан ойрын асуудал болж харагдаад байгаа юм. Хэрэв энэ хуулийн төсөлтэй холбогдуулан кноп дарахад илтэд ашиг сонирхлын зөрчил үнэртэх нөгөөх 17 сайдыг оролцуулалгүйгээр чуулганаар эцэслэн шийдэж, улмаар хуулийн хэрэгжих хугацааг наашлуулан тогтвол, ам хуурайгүй шинэчлэлийн тухай ярьдаг хэрнээ ажил нь явдаггүй энэ Засгийн газрын тэргүүнээс бусад нь танхимаас гарч таарна. Магадгүй, огцрох шаардлагатай гэсэн олон үндэслэлийг сөрөг хүчний зүгээс удаа дараа сонсож ирсэн энэ засгийн тэргүүнтэй хариуцлага тооцох асуудал ч, тэрхүү бүтцийн өөрчлөлттэй зэрэгцэн босож ирж болох. Прогнозлон харахад энэ мэт өнцгүүд байж болох юм.
Хэдийгээр Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уг хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэхдээ, “Энэ хуулийн төсөл Засгийн газарт хариуцлага тооцох хууль биш. Асуудлын зорилго нь зөв байгаад арга нь буруу явбал буруу болно. Хууль батлагдвал 2016 оны сонгуулийн үр дүнд гарч ирсэн аль ч улс төрийн хүчин олонх болсон ч Ерөнхий сайд нь парламентын гишүүн байгаад бусад сайдуудыг гаднаас томилох зохицуулалтаар асуудлыг шийднэ. Тэр үед ямар улс төрийн хүчин олонхи болохыг өнөөдөр хэн ч тааж мэдэхгүй. Үүнийг ардчилсан сонгуулиар ард түмэн шийднэ. Гэхдээ аль ч улс төрийн хүчин олонхи болсон ч Их хурал, Засгийн газар хоёр тусдаа байх зарчмын асуудлыг шийдэх нь чухал гэж харж байгаа. Ерөнхийлөгч хууль хэрэгжих хугацааны асуудлаар маш тодорхой байр сууриа илэрхийлсэн“ хэмээж байсан ч, Ерөнхийлөгчийн маш тодорхой байр суурийг маш тодорхой байдлаар өөрчлөх эрх мэдэл УИХ-д бий, уг нь. Харин тэрхүү чадамжаа бүрэн дүүрэн ашиглах эсэх нь багахан цаг хугацааны дараа тодорхой болж таарах нь.
Э.Болор
Сэтгэгдэл ( 11 )
Tom mashin unaj ih erh medel edellee geed baisan humuus oorsdo deeree tulval ter erh medelee ogch chadahgui baidaltai baidag yum bna. Unendee yu ene zasgiin gazar yu ch hiij chadsangui . Gants avahaar said ni Temuujin yum uu daa.

AN 1rt uneheer yum hiie gej bodoj bga bol, 2rt daraagiin songuuld garmaar bga bga bol Amarjargaliigaa sangiin yumu erenhii said bolgoh heregtei, altanhuyag metiin alia salbadainuud odoo boloo shd yamar ch potencialgui yumnuud , dan deeltei bolhoor bol Temuujingees busdii ni gargah heregtei.

Энэ хүү том албыг хаших хугацаандаа хойч үедээ дурсагдхаар юм хийгээсэй. Эрт үед албан тушаалд томилогдсон дарга нар бүгдэл өөр өөрсдийн нэрийн хуудсаа үлдээсэн байдаг харин одоогын дарга нарт ховл үлддэг. Анх сонгуульд өхсөлдөхдөө яаж нэг томхон хаус машин авхуу. Дүүгээ тэнд ажилд оруулах юмсан гэж боддог дараагийн сонгуулиар гадаадад нэг амьдрах гэртэй насаараа идэх хөрөнгөө бие болгох юмсан гэсэн сэтгэлээсээ болиосой. Та нар монгол улсад цус урсгаж байж ойлгох гээд байгаа хүмүүсдээ. Ард түмэн удаан чимээгүй та
zuvgej bodoj b.a hurdan ogtsoroosoo
zuvgej bodoj b.a
zuvgej bodoj b.a
zuvgej bodoj b.a