МАН-ынхан маргааш жагсана

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 09

МАН, УИХ-ын хаврын чуулган эхэлж буйтай холбогдуулан Засгийн газраа хянаж чадахгүй УИХ-тай болсныг шүүмжилж, "давхар дээл"-ийг дан болгохыг эрх баригчдаас шаардан маргааш Чингисийн тайлбад жагсах юм байна.

МАН-ын удирдлагууд ярихдаа “Улсынхаа тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын төлөө өөрийн намын байр суурийг өнөөгийн эрх баригч хүчинд удаа дараа тууштай илэрхийлэн, улс төр, нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй тулгамдсан асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэх асуудлаар бүтээлч санал санаачилгуудыг гаргасан боловч “Шинэчлэлийн” хэмээх тодотголтой Засгийн газрын зүгээс огтхон ч анхаарч үзээгүйн улмаас ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байгаа” гэв.  Тэд энэхүү жагсаалаа Н.Алтанхуягийн Засгийн газар 19 гишүүний 17-н сайдынх нь “давхар дээл”-ийг тайлуулах шаардлага тавьж буй хэлбэр хэмээж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.236) 2025 оны 03 сарын 13

hamtdaa jagsana

1  |  0
Зочин (202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

Жагсаал цуглааныг яг АН ын өөрсдийнх нь арга барилаар хийх хэрэгтэй . Тэгж байж цочироо өгч магад. Эргүү мулгуй улс нэг их цочирохгүйбайх дөө. Хулгайчуудыг Монголоос хөөх хэрэгтэй . Тэр Ардчилсан Солонгостоо очиж Ардчилалаа ярина биз.

1  |  0
Top