Чигч шударга дүртэй МАН-ынхан буюу хаврын хавсаргатай улстөр

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 10

 

Тийм удаан биш ч тодорхой хугацаанд унтаа байсан улстөрийн талбарынхан хөдөлгөөнд орж, магадгүй хөнжилдөө нам тайван унтаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Улсын эдийн засаг уруудсан, төрийн данс улайсан гэх мэт мэдээллүүдтэй зэрэгцэн засаг дахь сайд нарын давхар дээлийг тайлах асуудал энэ хаврын улстөрийг сэрээгээд байна. УИХ-ын чуулганаар эл асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр тов тогтоод байсан ч,  “Шударга ёс” эсвлийн бүлгээс энэ асуудлаар  тав хоногийн завсарлага авчихлаа. Ингэж завсарлага авах болсон шалтгаан нь тус бүлгийн нөхдүүд өдийг хүртэл давхар дээлийн асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадаагүйтэй холбоотой гэж байна. Яадаг ч байсан хэдэн сайд нь засгийн кабинетэд суугаа тус намын бүлгийн зүгээс эхлээд дотооддоо асуудлаа шийдвэрлэх гээд байгаа харагдаж буй ч, угтаа улстөрийн цаашдын өнгө төрхийг прогнозлон өөрсдөдөө ашигтай хувилбар дээр кноп дарахаар зэхэж байж болох.

 

Хүлээлт үүсгээд байсан асуудлын хэлэлцэгдэх хугацаа ийн тав хоногоор цаашилж буйтай зэрэгцэн сөрөг хүчний дүрээр хоёр жилийг өнгөрөөж буй МАН-ынхан жагсаал цуглаан хийж байна. Шалтгаан нь эрх баригчид Монгол Улсын тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын төлөө сэтгэл чилээн ажиллахгүй байгаа бөгөөд бурууд нүд хурц гэдгийн үлгэрээр улс төр, нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй тулгамдсан асуудлуудыг хүч хавсран шийдвэрлэн ажиллая, зүтгэе гэсэн санал санаачилгуудыг хүргүүлээд байгаа ч, хүлээж авахгүй болохоор нь эсэргүүцлээ илэрхийлж байгаа гэж буй. Түүнчлэн түмний төлөө ажиллахгүй байгаа энэ Засгийн газрын 17 сайдын давхар дээлийг тайлж, ашиг сонирхлын зөрчилгүй нөхдүүдээс бүрдсэн засгийг байгуулах ёстой гэсэн шаардлагыг тавиад байна. МАН-ын генсек  Ж.Мөнхбат энэ асуудал дээр бусад намуудын дэмжлэгийг авах бодлогын үйл ажиллагааг чуулган угтан өнгөрөгч долоо хоногоос ил явуулж, бас ч гэж дэмжлэгийг олоод байгаа.

 

Тэгвэл талууд энэ асуудал дээр байр сууриудаа нэгтгээд байгааг тал талаас нь харах хэрэгтэй юм. Төрийн эрхийг тун олон жил барихдаа ашиг сонирхлын зөрчил гэдэг ойлголтод ач холбогдол огтоос өгдөггүй байсан МАН-ынхан сөрөг хүчин болоод ирэхийн цагт уг асуудлыг уухайлан дэмжиж, улстөр хийн үргэлжлүүлж байгаа нь эрхбиш харагдаж л байна. Энэ засгийн үйл ажиллагааны но-г удаа дараа хэлж ярьж, огцруулах асуудлыг гаргаж тавиад үр дүнд хүрч байгаагүй МАН-ынхны хувьд энэ удаагийн боломжийг алдахгүйн төлөө зүтгээд үзэх шүд зуулт байж болох л юм. За ямартай ч МАН-ынхан давхар дээлийг тайлах хуулийн төслийг үйл ажиллагаа нь тааруу байгаа энэ засгийн нөхдүүдтэй хариуцлага тооцох арга гэж үзэн жагсаал цуглаан хийж тэмцэж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүсээд буй хүндрэл бол Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш бий болсон зүйл биш. Ялангуяа өр төлбөртэй холбоотой асуудлыг өмнөх Засгийн газраас уламжлан авсан. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг нь ганц дотоодод болж буй гэхээс илүү дэлхийн зах зээлд болж байгаа үйл явдалтай холбоотой гэхчлэн бурууг бусдаас хайх ухаан сийлээд сууж байх юм.

 

Ийм маягаар энэ хаврын улстөр үргэлжилж байна.

 

Э.Болор

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(103.26.194.10) 2025 оны 03 сарын 13

МАН-ынхан Монгол улсыг балалсан шүү дээ. Мартаж болохгүй. Эд төрийн толгойд байхдаа идэж уухыг ч ёстой гэж үзүүлж өгсөн дөө. С.Баяр, Д.Зоригт гээд монголыг хоосолчихоод АНУ-д тансаг харшид тарвалзаж байгаа МАН-ын нөхөдүүд олон байгаа. Ийм байж яаж худлаа дүр эсгэн жагсаж чадаж байнаа. Хамаг муу муухай юмны үрийг МАН-ынхан л тавьсан шүү дээ.

1  |  0
zochin(103.26.194.2) 2025 оны 03 сарын 13

man-ynkhan khoshin shogiin uzegdeltawikhaa boliji uls orny tuluu ajlaa khiiee, dandaa busdyg shuumjilekhee boli , pizdanuud uursduu yamar bailaa

1  |  0
irgen(103.26.194.7) 2025 оны 03 сарын 13

man-yg albadan taraakh kheregtei , mongol ulsyn khugjild khangalttai saad chudur bolloo

1  |  0
иргэн(103.26.194.13) 2025 оны 03 сарын 13

Намууд яах гэж сонгуульд ордог вэ.Урьдахаас илүү сайн үр дүнд хүрнэ гэж.Харин урьдахаас илүү үр дүнд хүрээгүй байж, өмнөхөө муулах, өмнөхөөсөө болоо гэх ньутгагүй.Энэ нт ажил хийж чадахгүй мөртөө хариуцлага хүлххэ чадваргүйг л харуулж байгаа. Ийм намыг иргэд бид дахин сонгох ёсгүй гэдгийг өглөө бүр санаж яв.

1  |  0
МАН-ЫН ЛУЙВАРЧИД(183.81.169.22) 2025 оны 03 сарын 13

Түлэнхийн төв эмнэлэг нь 2002 онд 16400 м2 талбайн зөвшөөрөлтэй байжээ. Гэ­тэл одоо дөнгөж 7339 м2 талбайтай үлдсэн байна. Өөрөөр хэлбэл шунахай сэтгэлтнүүд 9000 м2 газрыг өөрсдийн хувийн эмнэлгээ барьж, бизнесээ цэцэглүүлэх зорилгоор авчээ. Хамгийн гол нь 9000 м2 газрын зөв­шөөрлийг Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны дарга байх үедээ 0234763 тоот гэрчилгээгээр олгосон байна.

1  |  0
MONHO(112.72.13.218) 2025 оны 03 сарын 13

ARD TUMEN HEZEE ITGEHGUI LUIVARCHID NAMIIN BAIRIIG SHALGAACHE 7 SARIIN 1 ND BURUUTAI BAYAR .MONHORGIL,HURELSUH .BUSAD ULSUUDIIG NI SHALGAACHE ARD TUMEN AHIJ MAN NAMIIG HEZEE CH SONGOHGUI EE ZALUUCHUUDAA DEMJINE

1  |  0
Top