Өнөөдөр МАН-ынхан Чингисийн талбайд жагсаал зохион байгуулсан. УИХ-ын зарим гишүүдээс уг жагсаалын талаарх бодлыг нь сонслоо.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
Эрх баригчид Монголын ард түмний өмчийг хувааж идэж байна. Монголд төрж байгаа хүүхэд бүр нэг сая төгрөгийн өртэй төрж байгаа. Манай улс ийм хэмжээний өртэй болж байна гэсэн үг. Давхар дээлийг тайлуулах ч ёстой.Тиймээс өнөөдөр төр засагт үгээ хэлж жагсах цаг нэгэнт болсон. Төрийн эрх баригчдын чихийг онгойтол жагсаж, тэмцэх хэрэгтэй. Монголын ард түмний амьдрал өдрөөс өдөр ирэх тусам доройтож байна. АН иргэдийг ажилгүй болгосон. Засгийн газар эдийн засгийн харалган бодлого явуулж байна. Тиймээс жагсах л хэрэгтэй.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
МАН сүүлийн үед улс төрийн эрээ цээргүй үйл ажиллагаа явуулж байна. Улс төрийн асуудлыг зөвхөн өөрсдийнхөө зоргоор тайлбарлаж, УИХ-ын гишүүд рүү зүй бусаар халдаж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан "Давхар дээл тайлах" хуулийн төслийг манай нам дэмжиж байгаа. Эднийг эдийн засгийн хүндрэлтэй үед улс төрийн хямралыг гүнзгийрүүлж, нийгмийн сэтггэлзүйд буруугаар нөлөөлж, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн хариуцлаггүй үйл хийж байгаад харамсаж байна.
УИХ-ын гишүүн МАН-ын нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ
Бидний амьдрал уруудан доройтож байна. Эрх баригчид 15 барилга обектийг тансаг хэрэглээ учраас санхүүжүүлэхгүй гэж байна. Санхүүжүүлэхгүй зогсоосон барилга нь хүүхдийн цэцэрлэг, сургууль, ахмадын сувилал, эмнэлэг байгаа юм. Тэгэхээр хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг тансаг хэрэглээ болж хувирсан юм байна. Ерөнхий сайд бүх зүйлийг тансаг хэрэглээ гэж ард түмнээ доромжилж байна. Эдийн засгийн үзүүлэлт өссөн гэж байгаа боловч энэ нь эрх баригчдын сайных биш. Малчин түмний хөдөлмөр зүтгэл. Ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө тууштай тэмцэж, жагсах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар
Эдийн засгийн уналт хувь хүн бүрийн амьдралд ноцтой нөлөөлж байна. Амьдралын идэвхжил хаана ч байхгүй. Засгийн газрыг огцруулж давхар дээлийг тайлуулахын төлөө бид ард түмэнтэйгээ жагсах болно.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 11 )
танай нам өөрөө баахан өр тавиад идээд уусан юм биш үү ккккккккк
chinii ulsaas xulgailsaniig chini xuraax yum bol bud orgui bolno l doo
MAN-YN PIZDANUUD TA NARYN URIIG TSAILGAKH GEJI ENE ZASAG UILEE UZEJI BAINA , TA NAR NAMYNKHAA TULUU CHALKO-GOOS TIIM OLON SAYA DOLLAR ZEELEEGUY BOL ARAI UUR BAIKH BAIW, TA NARYN GAIGAAR KHUUKHED BUR URTEI TURJI BAINA
УИХ-д тасралтгүй арван хэдэн жилээр суусан хүн түүний цаанаМАН нь одоо ингэж улс орноо унагааснаа ил тодоор зарлаж байна гэж ойлголоо Жил гаруйн дотор нурах улс орныг АН-д өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байнаЭнэ олон жил хариуцлага үүрнэ гэж иргэдийг хуурч сонгогдож байсан болтой Ийм хүмүүс ба намыг хөөж явуулах хэрэгтэйУлс орон нурахад МАН баярлаж байгаа нь юу гэсэнүг вэ ?МАН улс оронд хамаагүй тусдаа болсон юм уу? МАН-ын дарга нар баян болохоор улс орныг нураачихаад тавлах юм уу?Ашгүй Алтанхуяг босгож чадахгүйнээгээд Арай ч дээ

Эдийн засаг бууурахаар далимдуулж улс төр хийх гэсэн МАН-ын оролдлогод иргэд дургүйцэж байна Муу амтай амны билиггүй байхадмонголчуу д угаасдургүйОдоо гийнэдийн засгийн байдал угаас урьдах олон жилийн үйл явдлаас эхтэйгхэн ч мэднэҮүнийг улс төрийн хямрал болгохыг харин иргэд дэмжихгүй Муу дээрээ муу болох гээгүй л бол бид эдийн засгийнхүндрэл дээр нэмжулс төрийн бужигнааныг огт хүсэхгүй байна Улс төр хямраад унавал МАН-д л ашигтай болохоос иргэдэд улам л их хор хохирол ирэх нь мэдээж

МАН-ынхан Монгол улсыг балалсан шүү дээ. Мартаж болохгүй. Эд төрийн толгойд байхдаа идэж уухыг ч ёстой гэж үзүүлж өгсөн дөө. С.Баяр, Д.Зоригт гээд монголыг хоосолчихоод АНУ-д тансаг харшид тарвалзаж байгаа МАН-ын нөхөдүүд олон байгаа. Ийм байж яаж худлаа дүр эсгэн жагсаж чадаж байнаа. Хамаг муу муухай юмны үрийг МАН-ынхан л тавьсан шүү дээ.

та нараас л болж байгаа ш дээ