Монголын хамгийн отгон Боорцогны нам байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 11

Монголын хамгийн отгон нам олон сая хүнийг цуглуулж чадсан фэйсбүүк хуудаснаас “төрлөө”.  Тодруулбал  “Taste it” хуудасны 10 мянга гаруй гишүүдийн дундаас Монголын Боорцогны нам байгуулагджээ. Гурав хоногийн дотор 4000 гаруй гишүүн, дэмжигчтэй болсон бөгөөд өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрийн Монголчуудаас лайк нь нэмэгдэж байгаа юм байна. Дэлхийн улстөрд Англи, Ирланд, Белги зэрэг улсуудад “Цайны нам” хэмээгдсэн улстөрийн бус нам байдаг. Хэдийгээр УИХ-д суудал авч, Засгийн газарт гишүүн суухгүй ч томоохон сөрөг хүчин байж ард түмнийхээ өмнөөс дуугарч чаддагаараа онцлогтой. Манай улсын хувьд ийнхүү  Боорцогны нам нэртэйгээр байгууллагдаж байгаа нь энэ юм.

Тус намд гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд илүү их сонирхон дэмжиж байгаа гэнэ. Улс төрийн тавцанд үндсэн тоглогч болж чаддаггүй ч сонгууль болгоноор нэжгээд саналыг зулгааж байдаг нам хөдөлгөөнийг “гуравдагч хүчин” буюу “цайны нам” хэмээн хочлон нэрлэдэг. Тиймээс ирэх сонгуульд нэлээд хүчирхэг боловч ганц бие парламентчид, жижиг нам, эвслүүд Монголын Боорцогны намтай хүч хавсрахыг үгүйсгэх аргагүй байна. Намыг одоогоор НТВ телевизийн “Чухал яриа” нэвтрүүлгийн сэтгүүлч Болдбаатар толгойлж байгаа сурагтай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(103.26.194.15) 2025 оны 03 сарын 13

Хятадууд монгол хүний толгойг чавчиж байна хэмээн шийгуа чавчиж, евэн иддэг баяр байдаг.Евэн бол хятадуудын бичгээ нууж тараасан хамгийн хүндэтгэлтэй идээ нь. Боорцог бол евэнгийн нэгэн төрөл гурилан бүтээгдэхүүн. Энэ утгаар нь үзвэл олигтой ч зүйл биш шиг.

1  |  0
хара(112.72.13.67) 2025 оны 03 сарын 13

Ха ха.

1  |  0
Top