Ц.Элбэгдорж “Алтангадас”-ын эсрэг чиглэл барьж байна гэв үү?

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 11

Дундуур дүүрэн болоод талын хагас эрх мэдэлтэй байгаа улстөрчдийг орондоо  ч орох сөхөөгүй болтол нь үймэлдэхэд хүргэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг асуудлын талаар ярилцах гэсэн хэнийг ч халгаахгүй байгаа гэсэн мессеж гадагшлах болсон нь бодлогын чанартай байхыг үгүйсгэх аргагүй юм. Хэзээд АН дотроо тэргүүлэгчийн байр суурьтай явахыг эрмэлзэж ирсэн Алтан гадас, МоАХ гэсэн фракциуд давхар дээлийг тайлах зорилготой хуулийн төслийн талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбогдох гээд бараагүй гэх. Одоогийн нөхцөл байдлыг харахаар энэ өнцгөөс ийм яриаг гаргах нь Ерөнхийлөгчид илүү ашигтай. Учир нь түүний авторлосон хуулийн төсөл улстөрийн хүчнүүдийг өөд өөдөөсөө асаад зогсохгүй, төрөлх намынх нь дотоод зөрчлийг улам бүр хурцатгаж байна гэсэн ойлголтыг нийгэмд өгч байгаа ийм үед, тэрбээр аль альных нь талд орж харагдахгүй байх нь зүгээр гэдэг нь ойлгомжтой.

Гэвч уг хуулийн төсөл нь талуудад хэн хэнийхээ эсрэг дуугарах үндэслэлүүдийг гаргаж өгч байна. Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төслийг оруулж ирэхдээ энэ засагтай хариуцлага тооцох талаар огт бодоогүй, төлөвлөөгүй гээд байгаа ч, сөрөг хүчний тухайд энэ талаас нь барьж авсан барьцаа лавшруулж байгаа бол, АН-ынхан дотор МАН-ын барьцыг чимээгүйхэн балиашиглаж байгаа хэсэг байна. Тухайлбал, МоАХ-ын зүгээс илэрхийлж байгаа байр суурийг харахад Алтангадасынхан өнгөрсөн жилүүдэд олигтой байж чадсан бол өдийд АН-ын нэр хүнд ингэтлээ шалдаа бууж, засгийг тараах хэмжээнд асуудал яригдахгүй л байх байсан аж. Тиймээс ч урт хугацаандаа буюу ирэх сонгуулиар АН өвдөг шороодохгүй гэвэл хариуцлага хүлээж чаддаг гэдгээ харуулан энэ удаадаа засгийн бүтцэд өөрчлөлт оруулах нь зөв нүүдэл болно гэж тооцож буйгаа хэлж ярьж байгаа аж.

Гэхдээ үүнийг намынхаа төлөөх чин сэтгэл гэж харахаас илүүтэй эрх мэдлийг өөрсдөдөө ирэх ёстой гэж үзсэн хэсэг бүлгийн шахаа гэж харж болох л юм. За харин эрхэм Ерөнхийлөгч АН доторх энэхүү зөрөлдөөний аль ч талд гарахгүй дүр эсгэн суугаа үзэгдэх ч, хэрэг дээрээ бол Алтангадасын эсрэг чиглэлтэй суугаа талаар ч яригдаж байна. Гэхдээ тэглээ гээд энэ удаадаа   МоАХ-ыг шууд дэмжиж байгаа хэрэг бас биш байж ч болох. Өөр хувилбар сонголтууд бий ч юм бил үү.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(27.123.214.117) 2025 оны 03 сарын 13

ene zasag tegeed bolj baina uu ger buleeree hulgai hiideg yurunhii said gantshan mongold l bii yus zui baidag bol shuud uuruu ugtsoroh undeslel mun

1  |  0
Зочин(202.179.27.6) 2025 оны 03 сарын 13

Монгол улсын өрөнхийлөгч аль нэг нам эвслийн эрх ашгаас илүүтэй улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийг дээдлэх ёстой

1  |  0
Зочин(202.179.27.6) 2025 оны 03 сарын 13

Монгол улсын өрөнхийлөгч аль нэг нам эвслийн эрх ашгаас илүүтэй улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийг дээдлэх ёстой

1  |  0
sanal(103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

Hiij buteej baigaagaa bitgii uhaj tu heed baildaa ted bol uurii huu bor zurheeree uls ard tumendee nemer tus bolood yvj bn bas ulsiin tusuvt hurungu oruulj niigmiin alia aldsan nuhduuded tus bolood l yvj bn shuu.uuruu uuriiguu bas busdiig tejeej yavaagaa hairlaa. Bolen chleh gesen buhniig ustgah heregtei

1  |  0
sanal(103.26.194.22) 2025 оны 03 сарын 13

Hiij buteej baigaagaa bitgii uhaj tu heed baildaa ted bol uurii huu bor zurheeree uls ard tumendee nemer tus bolood yvj bn bas ulsiin tusuvt hurungu oruulj niigmiin alia aldsan nuhduuded tus bolood l yvj bn shuu.uuruu uuriiguu bas busdiig tejeej yavaagaa hairlaa. Bolen chleh gesen buhniig ustgah heregtei

1  |  0
ЗОЧИН(103.9.91.41) 2025 оны 03 сарын 13

БҮРЭН БҮТЭН ЗАСАГ ТӨРТЭЙ 4 ЖИЛИЙГ ХАРАХ ЮМСАН.БАЙСГЭЭД ЛОГЦРОХ,ОГЦРУУЛ

pkxny(202.179.29.111) 2025 оны 03 сарын 13

Элбэгдорж шударга хүн болохоороо ингэсэн дээр шүү дээ. Алтанхуяг ямар их ах дүү, амраг садангаа бодсон хөгийн гэдэг нь тодорхой л болж байна. Ийм хүн цаашид яах нь ойлгомжтой, охин, хүргэн гээд л хэрэгт ороолцож байгаа нь олон байна. Ийм хүнийг зайлуулсан нь дээр. Алтанхуягийн найз нөхөд, алтан гадасынхан ямр их луйвар хийж байгааг ард түмэн бас мэдэж харахтайгаа байна. Энэ луйварчин ерөнхий сайд одоо больбол яасан юм бэ?? Өөрөө ухамсараараа огцрооч. Ингээд л зууралдаад дараагийн сонгууль хүрэх санаатай. Одоо боллоо. Огцор огцор огцор Алцанхуягаа

ganga(202.126.91.170) 2025 оны 03 сарын 13

ulsaa bodwol arail uur dur zurag haragdaad bh uvdaa

1  |  0
Хөгийн нам(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

АН угаасаа гадаадын заавараар хорлонтой үйл ажиллагаа явуулдаг. Алтан гадас нь арай олууллаа шуналтай новшнуудыг цуглуулсан байдаг. Цаана нь Женко мэтийн бага боловсролтойлуй варчдын арми байдаг. Ингээд бодохоор АН бол зүгээр хог шааруудын л нам. Нэг ч шудрага хүн байхгүй бүгд авилгалчид гэхээр ямар нам байх вэ дээ.

1  |  0
Хөгийн на(112.72.13.45) 2025 оны 03 сарын 13

АН угаасаа гадаадын заавараар хорлонтой үйл ажиллагаа явуулдаг. Алтан гадас нь арай олууллаа шуналтай новшнуудыг цуглуулсан байдаг. Цаана нь Женко мэтийн бага боловсролтойлуй варчдын арми байдаг. Ингээд бодохоор АН бол зүгээр хог шааруудын л нам. Нэг ч шудрага хүн байхгүй бүгд авилгалчид гэхээр ямар нам байх вэ дээ.

1  |  0
зочин(124.158.91.83) 2025 оны 03 сарын 13

алтан гадас гэж ан-д ургасан үү юм даа

1  |  0
зочин(124.158.91.83) 2025 оны 03 сарын 13

алтан гадас гэж ан-д ургасан үү юм даа

1  |  0
зочин(103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

илэрхий л юм бишүү гэхдээ уг нь намаа бүхэлд нь бодсон бол арай дээр байсан байхаа яөж ч байсан одоо ингээд засгийн газар унахад АН уналаа л гэж харахаас Алтангадас уналаа гэх хүн иргэдийн дунд их л цөөн байхэлбэгээ ганц удаад тэссэн бол болох байж уг нь овоо юм үзсэн хүн арайхол харах бол уу гэж иргэд найдаж байсан байтал бас дутуу хүн юмаа гэх дүгнэлт өөрийн эрхгүй төрөх болжээ Эсвэл намаа2 хуваахаар санаа шулуудсан ч юм болуу

1  |  0
зочин(103.26.194.18) 2025 оны 03 сарын 13

Top