“The Diplomat”-д Монголын гадаад харилцаа, өсөн нэмэгдэж буй амбицын талаар бичжээ. Бас л сонирхолтой өнцөг юм.
Монгол Улс: Актив ба Амбиц
Монгол Улс Ази-Номхон далайн хамгийн хурдацтай өсч байгаа, ирээдүйтэй улсаар тодров. Ер нь энэ улсын гол анхаарал хэтэрхий том хоёр хөрш дээрээ төвлөрөх нь мэдээж. Гэхдээ сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн удирдлага дор Монголын гадаад амбиц нэмэгдэх болсон.
Улс орнууд ч өнгөрсөн хэдхэн жилд Монголтой дээд түвшний харилцаа тогтоож болсон юм. Энэ нь Монголын гадаад харилцаа ядруухан, хандив татагч орноос баялаг ихтэй улс болж хувирсантай холбоотой байх. Угаасаа эдийн засгийн хөгжил ч уул уурхайн салбарын эрүүл энхтэй шууд холбоотой.
Гэтэл одоо гадаад хөрөнгө оруулалт 43, уул уурхайн үйлдвэрлэл 32 хувиар буурч, санаа зовних асуудлууд гарч ирэх болов. Монгол Улс гадаад харилцаагаа идэвхжүүлж, дипломат алба байгуулсны 100 дахь жилийнхээ ойг тэмдэглэсэн. Одоо НҮБ-ын бүх гишүүнтэй дипломат харилцаа тогтоохоор ажиллаж байна.
Үүний зэрэгцээ, Монголын Гадаад харилцааны сайд Л.Болд “Нэг цонх” бодлогыг хэрэгжүүлж, дэлхий нийттэй нээлттэй харилцаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахыг оролдож байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголыг дэлхийн тавцанд танилцуулахын тулд олон улсаар аялсан. Тэрбээр Япон, Хойд Солонгос, Тайланд Сингадур, Мъянмар, Киргизстан, Вьетнам, Норвегид айлчилсан юм.
Хойд Солонгос дахь айлчлалын хувьд, Монголыг цөмийн хөтөлбөрийн эсрэг Зургаан талт хэлэлцээрт Азийн зүгээс томоохон төлөөлөл болж чадлаа гэж үнэлжээ. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгос болон Монголын харилцаа бүс нутагт зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтойг харуулсан.
Өдгөө дэлхийн улс орнууд Монголтой хамтрах, хөрөнгө оруулалтын орчин тогтворжихыг хүлээж, хүсч байна. Үүний нэг тод жишээ нь АНУ-ын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Чак Хейгл Азид хийх айлчлалынхаа хүрээнд Монголд ирсэн явдал юм. Энэ нь сүүлийн есөн жилийн хугацаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга анх удаа айлчилж буй явдал аж.
Хейгл айлчлалынхаа үеэр АНУ-ын ашиг сонирхол, стратегийн бодлого Монголд чиглэж байгаа бөгөөд хамтын ажиллагаанд онцгой анхаарна гэсэн. Ялангуяа Америкийн хамгийн том хоёр өрсөлдөгчийн голд оршдог учраас бүр ч их анхаардаг гэв.
2011 онд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байдэн Монголд айлчилсны дараа хоёр орны стратегийн түншлэл бүр ч өсөн нэмэгдсэн. Үүнээс гадна монголчууд Польш, Канадад ч өөрсдийн байр суурийг бэхжүүлж чадсан.
Мөн саяхан Их Британийн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Уилльям Хейг хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатарт зочилсон. Экс Ерөнхий сайд Тони Блейр өдгөө ашигт малтмалын харилцаанд Монголын Засгийн газарт зөвлөгөө өгөх болсон.
Монголын гадаад амбиц нэг иймэрхүү байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 7 )
mongol daraachiin irgenii dainii huld suidsen oron boloh geegui l bol amerikaas holhon bh yostoi. ene bol uhel amidral hoyoriig songohtoi ogt yalgaagui zuil. amerikuud ashig l olj bval mongol yaah ni tedend padlii ch bhgui.
mongol daraachiin irgenii dainii huld suidsen oron boloh geegui l bol amerikaas holhon bh yostoi. ene bol uhel amidral hoyoriig songohtoi ogt yalgaagui zuil. amerikuud ashig l olj bval mongol yaah ni tedend padlii ch bhgui.
daraagiin syria, afgan, irak bolmoorgui bna shu yankuudaa. mongoloos savraa tat sarmagchinguudaa.
daraagiin syria, afgan, irak bolmoorgui bna shu yankuudaa. mongoloos savraa tat sarmagchinguudaa.
daraagiin syria, afgan, irak bolmoorgui bna shu yankuudaa. mongoloos savraa tat sarmagchinguudaa.
хүрээ иран ираз сири зэрэг орнуудын араас татан чирж оруулахнээ ерөнхийлөгчөө зайлаа үхээ сдаа минь бид энэ эх орноо чиний гараар самруулахгүй сдаааааа минь
za da neg ikh khuuruud nair taviad baikh ch yum bish dee Russhatai uzekh kherg garalhd Mongolin ng tsergiin baaz gazar bolgono l gej tootsoj bga bh daa China urd baigaa ni neg talaar bidnii az bh daa hoinoos orokhgugui urdaas chdakhgi tuunees bish Americikuud ch tsevseg belgelj baigaad l daraa ni yah ni oilgomjtoi doo. Ukraini asuudlaas bolood Russatai taaramj muutai ene uyed urd hurshid ailchilaad Mongold ireed yvj bga batlan hamgaalakhiin saidn ailchlal bol sanamsargui zuil bish shuu