Хиллари Клинтон руу гутал барин дайрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 12

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг "Mandalay Baу" зочид буудалд болсон чуулган дээр үг хэлж байхад нь гутал шидсэн байна. АНУ-ын экс тэргүүн хатагтай бүтээгдэхүүнээс металлыг ялгаруулах асуудлаар чуулган дээр үг хэлсэн аж. Түүнийг тайзан дээр гарч ирэнгүүт Лас-Вегас хотын оршин суугч болох нэгэн бүсгүй өсгийтэй гутлаа шиджээ. Хиллари Клинтон доош суун бултсан тул оноогүй  бөгөөд "Над руу хэн нэг нь ямар нэгэн юм шидсэн үү?  Энэ "Cirque du Solei" инээдмийн шоуны нэг хэсэг юм уу?" хэмээн хошигножээ.

Цагдаа нар хэргийн газар тэр даруй хүрэлцэн ирж гутал шидсэн эмэгтэйг танхимаас гаргаж саатуулсан байна. Одоогоор түүний нэрийг нь нууцалж байгаа бөгөөд чухам яагаад ингэх болсон нь тодорхойгүй аж. Харин чуулганыг зохион байгуулагчид зочдын жагсаалтад эмэгтэйн нэр байгаагүй гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top