УИХ-дахь бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд мэдээлэлдээ энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх "Давхар дээл"-ний асуудал болон царцаасан барилгын асуудлыг онцолсон юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ " Давхар дээлний хуулийн төслийг батлахдаа Үндсэн хуулийн 29.1-т заасан Улсын их хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн заалтыг үлдээж байгаа. Тэгэхээр үүнийг өөрчилж, давхар дээлний асуудлыг шийдсэн болж, ард түмний нүдийг хуурч байна. Тиймээс давхар дээлний тухай ярих гэж байгаа бол үндсэн хуульд байсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэдэг заалтаа сэргээх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтөө авч хаяхгүй байгаа нь зарим нэгнийгээ давхар дэээлтэй явуулах гэсэн санаа. Үндсэн хуулийнхаа долоо дордуулсан өөрчлөлтийг засах хэрэгтэй. Мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх царцаасан барилга буюу 243 обектийн асуудал байна. Уг обектийн 60 хувьд нь дотуур байр хүүхдийн сургууль цэцэрлэг байгаа. Мөн эмнэлэгийн барилгыг тооцох юм бол 70-80 болж байгаа юм. Энэ барилгын асуудлыг шийдээд энэ ондоо дуусгах хэрэгтэй. Уг асуудлыг улс төржүүлээд л байвал цаг хугацаа алдаад байна. Хөдөө орон нутагт пийшингээр галладаг сургууль цэцэрлэг олон байна. Хүүхдүүдээр улс төр хийх биш тэднийхээ эрх ашигыг бодож ажиллах хэрэгтэй. Мөн зах зээлийн орон сууцны ханшаар манайд 4-5 өрөө байр Америкт 2 давхар хаус авах үнэтэй тэнцэж байна. Энэ мэтээр нэг гарын үсэг зураад л Барилгын компанид тустай иргэдээ шулсан ажил болдог. Монголын төр бизнесийн нөлөөнд орсоны илрэл." гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )
ene 3 odoo uy ve
ene 3 odoo uy ve
ene 3 odoo uy ve
za ter tailaxaar taillaa gene. tailsan bolloo l gene, tegbel yarshig bandaashaa tailchix .. za ene ganbaatar ch estoi 2 nuurtei xun dee. yag shudarga baij xaragdaach ee,mongolchuud unen teneg uls l daa, xuurxad mash amarxan
«Ард иргэдийг хуурах гэж байна» гэдэг чинь юу гэж байгаа юм.Бид юунд хуурагдсан юм.Дан дээлтэй болж л байсан,давхар дээлтэй ч болж байсан.Сүр бадараагаад байх асуудал биш.Гол нь сайд хийж чадах хүндээ л байгаа юм.Орон тоо бөглөсөн мануухай дан дээлтэй байгаад ч хэрэггүй шүү дээ.
«Ард иргэдийг хуурах гэж байна» гэдэг чинь юу гэж байгаа юм.Бид юунд хуурагдсан юм.Дан дээлтэй болж л байсан,давхар дээлтэй ч болж байсан.Сүр бадараагаад байх асуудал биш.Гол нь сайд хийж чадах хүндээ л байгаа юм.Орон тоо бөглөсөн мануухай дан дээлтэй байгаад ч хэрэггүй шүү дээ.