С.Ганбаатар: Бага тэтгэвэр авдаг хүмүүст хамгийн хохиролтой хууль боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 14

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Компанийн тухай хуулийг хэзээ хэлэлцэх вэ?

-Ирэх долоо хоногт компанийн тухай хуулийг хэлэлцэнэ. Жижиг хувьцаа эзэмшигч нэрийдлээр банкны байгууллагууд бүгдийг нь хуйвалдсан. Үүнийг таслан зогсооё гэж байгаа юм. Үндсэндээ үйлдвэр хөгжихгүй мөнгө босгодог луйварын  үйл ажиллагааг зогсооход анхаарлаа хандуулаасай. Хотыг дахин хөгжүүлэх нэрийдлээр  олон тэрбум төгрөгийн бүтээн байгууллалтуудыг хотод хийж байна. Уг  бүтээн байгуулалтуудаар ард иргэдийг хохироох юм бол  цалингийнх нь хувиар торгоно гэсэн байгаа. Улсад хэдий хэмжээний хохирол учруулсан түүнийг нөхүүлээд мөн нэмээд тэдэн төгрөг гэж торгодог хатуу хуультай байх хэрэгтэй. Монголын улс төрчид бид зарчимтай байх ёстой.

-Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

  - Огцруулах тогтоолыг төслийг бүрэн эхээр нь авч танилцаагүй байгаа. Өнөөдөр авч танилцаад өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ.

-АН-ын бүлгээс санаачилсан хамтын тэтгэврийн тухай хууль хэр өгөөжтэй хууль болох гэж байгаа вэ?

-Энэ хуулинд авах юм бий. Насаараа хувцасыг нь угааж, хүүхдүүдийг төрүүлж хүмүүжүүлсэн хүмүүсийн эрх ашиг байх хэрэгтэй. Гэхдээ уг хуульд санхүүгийн тооцоо судалгаа хийхэд  санхүүг нь даахааргүй байна.  Америкт мөн ийм хамтын тэтгэврийн тогтолцоо хэрэгжиж байгаа боловч маш хүнд байдалтай байгаа. Манайд ч гэсэн нөхрөө дариухан үхээсэй гэж бодож байгаа юм шиг үзэгдэл болно. Нийгэм хоёр хуваагдана. Энэ болгоныг бодолцож үзэх хэрэгтэй.  Сайн бодож, судалж шийдвэрээ гаргаасай гэж бодож байна. Монгол ардын намын яриад байгаа уг хууль батлагдвал 200 тэрбум төгрөг гэдэг үнэхээр бодитой асуудал. Үүнийг тооцоолж байж шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт хамтын тэтгэврийн тухай хууль батлагдвал өндөр тэтгэвэр авах магадлалтай эхнэр, нөхөр хоёрын хувьд маш ашигтай  хуулийн тогтолцоо. Харин аль нэг нь юм уу хоёулаа бага тэтгэвэр авдаг хүмүүсийн хувьд энэ хууль шиг аюултай зүйл байхгүй. Манайд бага тэтгэвэр тогтоолгодог  малчид болон зах дээр ажилладаг хүмүүс маш олон бий. Нийгмийн 70 гаруй хувь нь ядуу 35 хувь нь ажилгүй байна. Нийгмийн олонход халтай  хууль батлуулах гээд байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.18) 2025 оны 03 сарын 13

ОйлгосонгүйБага тэтгэвэртэй хүнд халтай гэдгийг ньЯагаад хохиролтрйн бол Их ч бага ч хамтын тэтгэврээ авбал ахиу л байхын биш үү

1  |  0
зочин(103.26.194.15) 2025 оны 03 сарын 13

ОйлгосонгүйБага тэтгэвэртэй хүнд халтай гэдгийг ньЯагаад хохиролтрйн бол Их ч бага ч хамтын тэтгэврээ авбал ахиу л байхын биш үү

1  |  0
зочин(202.21.106.108) 2025 оны 03 сарын 13

оролсууд аль эрт гаргасан,европы

1  |  0
зочин(202.21.106.101) 2025 оны 03 сарын 13

оролсууд аль эрт гаргасан,европы

1  |  0
Баатар (112.72.13.177) 2025 оны 03 сарын 13

хамтын тэтгэвэрийг дэмжихгүй. Түүний оронд 60 эрэгтэй, 55 эмэгтэй хүнийг иргэний үнэмлэхийг нь үзээдшууд 207000 төгрөгийн тэтгэврийг улсад ажилласан ажиллаагүйшууд олгодог болмоор байна.

altaa(202.179.11.178) 2025 оны 03 сарын 13

harin tiimee 50 garchihsan, orh tolgoilson emegtei 55 nas hurtel huleeh hetsuu l bna

1  |  0
altaa(202.179.11.178) 2025 оны 03 сарын 13

harin tiimee 50 garchihsan, orh tolgoilson emegtei 55 nas hurtel huleeh hetsuu l bna

1  |  0
анударь(103.10.22.42) 2025 оны 03 сарын 13

Хамтын тэтгэвэр ч яамай муур эзнээ үхэхийг хүлээдэг шиг л юм хийх гээд байх шиг байна,Харин эрэгтэй55 эмэгтэй 50 наснаас нь тэтгэмэрт гаргавал яасан юм бэ, Малчид шиг мах сүү ноос ноолуураа самнаад мал төл нь аривжаад байх биш,Энэ нэг 50 гарчихсан тэтгэвэрийн насаа хүлээж голоо зогоож байгаа хэсэг хөгшчүүд байна шдээ,Зарим нь бие муутай энэ хүмүүсээ анхаараасай даа,ТӨРИЙН СҮЛД ӨРШӨӨГ

Top