Владимир Путин шууд нэвтрүүлэгт оролцож, олон нийтийн асуултад хариулсан байна. Энэ үеэр сонирхолтой үйл явдал болсон нь 6 настай бяцхан охин түүний хувийн амьдрал болоод, гадны улс харилцааны талаар тун энгийн боловч гүн утгатайгаар асуусан байна. 3 цаг 55 минут үргэлжлсэн шууд нэвтрүүлгийн сонирхолтой хэсэг нь охины асуулт байсан тухай хэвлэлүүд шуугиж байна. Тэрээр ерөнхийлөгч Путинаас “Хэрэв таныг усанд живэх юм бол Барак Обама аврах болов уу? хэмээн асуужээ. Би “Обаматай хувийн дотно харилцаагүй боловч тэр эрэлхэг зоригтой, сайн хүн учраас намайг аварна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хариулсан байна. Мөн В.Путиныг шинэ тэргүүн хатагтайн талаар бодож байгаа эсэхийг асуухад “Эхлээд хуучин эхнэр Людмилагаас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулна. Дараа нь өөрийнхөө тухай бодно” хэмээн хариулжээ.
Сэтгэгдэл ( 14 )
хуучин эхнэрээ хүнтэй суулгачихаад дараа нь өөрийгөө бодно гэсийшдээ ИХ МЭДЭХЭЭ
yyy
Худал юм бичээд байгаарай, 1-д, жаахан охин Обама гийн талаар асуусан. Хоёрт, Эхнэрийн талаар өөр хүн асуусан, 3-т хуучин эхнэрээ хүнтэй суулгачихаад дараа нь өөрийнхөө талаар бодно гэсэн. Сайн орос хэлтэй хүнээр орчуулуулахүй бол худал мэдээ нийтэлдэг гээд нэр хүнд чинь унах вий.