Ц.Элбэгдорж АН-ынхаа итгэлийг алдах уу, эсвэл...

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

 

Хэдэн улстөрчдийн дунд тэмцэл өрнүүлж байгаа үзэгдэх давхар дээлийг хэзээнээс тайлах вэ гэдэг асуудал нийгэмд хүлээлт үүсгээд байгаа билээ. Чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлэг нь хийгдээд гарахдаа энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэдэг дээр илүү санал авсан тус хуулийн төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж таарч байна. Засгийн гол тоглогч АН-ынхны хувьд итгэл найдварын гал нь ассан чигээрээ байгаа бөгөөд  давхар дээлийг тайлах ёстой гэсэн санал өгсөн нам нэгт Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа, Ж.Батзандан нартай хариуцлага тооцож, намаасаа хөөж мэдэх талаар аль аль талаас мессеж гадагшилж байгаа юм. Нэг талаас засгийн бүтцийг УИХ шийдэхгүй байхаар хуульчлах гэж байгаа ийм тохиолдолд бол АН-ынхан гишүүдээ хөөхөд дагаж үүсэх асуудал нь тийм ч ноцтой биш байж болно л доо. Гэхдээ намын тогоонд чамгүй удаан чанагдсаны сацуу том фракцийн толгойд суугаа, за мөн намын нэр нүүрт нэр нь гарч явдаг нөхдүүдээ юу юугүй хөөж туучих нь дараа нь ямар сөрөг үр дагавартай байж болох талаар ч тооцож суугаа болов уу. Ямартай ч УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа  “АН-ын гишүүний өгсөн санал өөрийн Засгийн газрыг огцруулахад нөлөөлсөн бол тухайн гишүүнийг намаас гаргана гэсэн дүрмийн заалт байдаг” хэмээн тод дуугаар хэлсэн нь дөрвөн гишүүний эсрэг саналтай холбоотойгоор АН дотор асуудал яригджээ гэж ойлгогдоход хүргэсэн. Мөн тэрбээр “...Бүлгийн гишүүний хувьд хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч бүлгийн шийдвэрээ дагах нь үүрэг байдаг.” гэж хэлчихээд байгаа юм.

 

Гэхдээ АН-ынхны найдвар өнөөдрийн тухайд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан тийш чиглэж байна. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийхэд, өмнө нь чуулган дээр унасан саналаа буцааж сэргээхэд гишүүдийн гуравны хоёрын саналыг авах шаардлагатай болж байгаагаа бүлгийн дэд дарга хэлээд буй. Тэгэхдээ энэ удаад гишүүдийн олонхийн санал гэхээсээ Ерөнхийлөгчид илүү найдлага тавьж буйгаа АН-ынхан ил цагаан хэлж сууна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол Улсын Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой.  Хэрвээ хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах болбол улстөрийн тогтворгүй нөхцөл байдал үүсгэх учраас хориг тавина гэж хэлсэн шүү дээ гэсэн сануулсан байрын мессежийг АН-аас өгч байна.

 

Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  АН-ыгаа нийгмийн хүлээлтээс дээр тавих уу, эсвэл хориг тавих уу гэдэг асуудал өөрөө хүлээлт үүсгэж таараад байгаа юм. Ер нь бол давхар дээлийг ирэх долдугаар сараас тайлах гээд байгаа нь тааруу үйл ажиллагаатай засагтай тооцож байгаа хариуцлага мөн биш гэдэг дээр зориуд талцсан байр сууриудыг улстөрчид гаргаж буй. Хэрэв засагтай хариуцлага тооцож байгаа гэдэг дээр олонх давамгайлсан байр суурьтай байвал Ерөнхийлөгчийн анхны “сэдэл”-ээс гажиж харагдаж болох талтай. Учир нь Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уг хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэхдээ,  “Энэ хуулийн төсөл Засгийн газарт хариуцлага тооцох хууль биш. Асуудлын зорилго нь зөв байгаад арга нь буруу явбал буруу болно. Хууль батлагдвал 2016 оны сонгуулийн үр дүнд гарч ирсэн аль ч улс төрийн хүчин олонх болсон ч Ерөнхий сайд нь парламентын гишүүн байгаад бусад сайдуудыг гаднаас томилох зохицуулалтаар асуудлыг шийднэ. Тэр үед ямар улс төрийн хүчин олонхи болохыг өнөөдөр хэн ч тааж мэдэхгүй. Үүнийг ардчилсан сонгуулиар ард түмэн шийднэ. Гэхдээ аль ч улс төрийн хүчин олонхи болсон ч Их хурал, Засгийн газар хоёр тусдаа байх зарчмын асуудлыг шийдэх нь чухал гэж харж байгаа. Ерөнхийлөгч хууль хэрэгжих хугацааны асуудлаар маш тодорхой байр сууриа илэрхийлсэн“ хэмээн хэлж байсан. Ерөнхийлөгчийн талаас гадагшилсан энэ мэт мессежүүдийг АН-ынхан урдаа бариад үг хэлээ билүүдэж суугаа. УИХ-ын гишүүдийн олонх засгийн бүтцэд эртхэн өөрчлөлт оруулах асуудал дээр дараалан санал нэгдчихвэл, эцсийн найдвар нь Ерөнхийлөгч л болж таарч байгаа учраас, чамгүй ухаан зарж байж л  арванзургаан он хүртэл виз авч мэдэх юм.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hulihduulsan mongol(119.40.98.50) 2025 оны 03 сарын 13

Ene muu hudalch ooroo ehnergui eejgui bsan yum shig mongoliin myanga myangan eejuudiig huuhdee harj bui eejuuded tsalin ogno gej huurch tohuurhsan ni bagdaad odoo bur huuhdiig ni 3 nasnaas ni ehlej tsetserlegt avna gj bna lee herev ene nabar tiim shiidver ni huchin togoldor mordogdvol eejuud boslogo gargana shuu

1  |  0
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Элбэгдорж хөгшрөх тусмаа хятад төрх нь нуухын аргагүй ил болж байна. Яг хятад шүү.

1  |  0
монгол хүн(103.26.194.5) 2025 оны 03 сарын 13

Юун АН,Элбэгдорж вэ?. Энэ чинь нэг голтой 2 дугуй бишүү? Юу ч гарахгүй

1  |  0
сандаг(103.26.194.10) 2025 оны 03 сарын 13

1-рт АН эдгээр гишүүдийг намаасаа хөөнө гэвэл Бурмаагаас бусад нь битгий хуцаа гэх байлгүй тэгээд ч АН-д тийм улс төрийн эр зориг байхгүй 2-рт намаас хөөгдлөө гэхэд Бурмаагаас бусдийг нь эргүүлэн татах боломж байхгүй тийм болохоор хэзээ ч сонгогддоггүй Бурмаа л хөөрхий болно бусдыг нь ард түмэн сонгосон юм болохоор гишүүнээс эргүүлэн татах хууль зүйн үндэслэл байхгүй тэгээд ч олонхи байх боломжоо алдана тийм юмыг мэдэрэхгүй тэнэг л ийм нийтлэл бичнэ дээ

1  |  0
UUUUU(202.21.113.140) 2025 оны 03 сарын 13

ARDCHILSAN NAM ARDIIN NAMAAS YALGAAGUI BOLJEE.

1  |  0
Top