Ө.Энхтүвшин: Тэр хөрөнгийг та нар идчихээд гөлийгөөд суугаад байгаа юм уу

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

Өнөөдрийн хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах тухай хэлэлцэхийг О.Баасанхүү шаардсан ч УИХ-ын гишүүд уг асуудалтай танилцана гэдэг үндэслэлээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан учраас авч хэлэлцэхгүй гэлээ. Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хохирлыг эргэн төлөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлуулах эсэхийг хэлэлцсэн юм.  Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд яригдаж буй Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулахаар ийнхүү хуульд өөрчлөлт оруулж Засгийн газраас өргөн барьсан юм байна. Харин үүнийг нь УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталбал, ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах шинэ эрхзүйн үндэс бий болох юм.

Уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдоос асуулт асууж хариулт авсаныхаа дараа "Уг хэрэгт нь эзэн холбогдогч байхгүй, төр хөрөнгийг хурааж аваад, идсэн учраас  төрөөр төлүүлнэ гэж байгаа юм байна. Энэ хохирогч гэх хүмүүс хэвлэлийн хурал хийж энд тэнд жагсаж, айлгадаг гэхдээ бид айхгүй л дээ. Их буруу аргаар тэмцээд байгаа юм. Үнэхээр хохирсон юм бол тэр хохирлыг нь барагдуулж өгөх хэрэгтэй байна. Хэн тэр төрийн хурааж авсан хөрөнгийг идээд үрээд алга болгосон юм. Эзэн холбогдогчыг нь олох хэрэгтэй ш дээ. УИХ-ын гишүүд  нар гөлийгөөд суугаад байх юм. Энэ хүмүүсийн хохирлыг барагдуулж асуудлыг шийдэх юм уу үгүй юу. Эсвэл тэр мөнгийг нь та нар идчихсэн юм уу" гэлээ.  Үүний дараа Хадгаламж зээлийн хоршооны асуудлыг УИХ-аар хэлэлцье гэж санал хураахад гишүүдийн олонх дэмжиж уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Уг асуудлыг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн З. Баянсэлэнгэ  танилцуулах юм.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.82.224) 2025 оны 03 сарын 13

Sharp thknniig! Thanks for the answer.

1  |  0
çî÷èí(103.23.51.8) 2025 оны 03 сарын 13

ìàíàí äîòîð áºãñ äîëîîäîã íü áàéõã¿é.õàðèí ýíõáàÿðûí áºãñèéã äîëîîæ àìüäàðäàã àìüñãàà áààñõ¿¿ áàéäàã áàéõàà.ßàãààä áààñõ¿¿ íýðòýé áàéäàã ó÷èð òýð äîëîî áàñ äàõèí äîëîî äîëäîé ìèíü..

1  |  0
рональд(182.160.33.159) 2025 оны 03 сарын 13

тэр ХЗБХ-нд сууж байгаа МАНАН-г хараарай дандаа бөгс долоогч,авилгач луйварчид долдой нар

1  |  0
Зочин(112.72.13.9) 2025 оны 03 сарын 13

Бат эрдэнэ, Нямдорж,энхбаяр, Энхболд, Бадамжунай нар л гараа угаасан гэдэг биз дээ

1  |  0
Х(180.235.184.193) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛ АРДЫН НАМ ИДЭЭ БИЗ ДЭЭ.

1  |  0
zochin(103.26.194.3) 2025 оны 03 сарын 13

man-ynkhan idee biz

1  |  0
Top