АН-ын 25 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойг угтан Багахангай дүүргийн Ардчилсан намын хорооноос спортын наадам зохион байгуулахаар болсон байна. Спортын арга хэмжээний хүрээнд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Багахангай дүүргийн Биеийн тамир спортын хорооны байранд энэ сарын 27-ны өдөр зохион байгуулагдана.

Мөн Багахангай, Налайх, Багануур дүүргүүдийн АН-ын гишүүдийн хооронд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, шагайн харвааны спортын төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулагдах ажээ. Багахангай дүүргийн АН-ын дарга Э.Галбадрал “Хүчит бөхийн барилдааныг TV-9 телевизээр орон даяар шууд дамжуулна. Мөн бөх сонирхогчид очиж үзэх боломжтой” гэсэн юм. Бөхийн барилдаан бямба гарагийн 13:00 цагт эхлэнэ. Хүчит бөхийн барилдааныг ардчилсан намын удирдлагууд үзэж сонирхох ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бор(112.72.13.63) 2025 оны 03 сарын 13

Багахангай шоронгийнхон олонтой. Шоронгийнхон бүгдээрээ ардчилагч. Нэг ёсондоо шоронд байхдаа ардчиллын анхны нууц бүлгэм байгуулсны 25 жил болоод байгаа юм аа даа.

1  |  0
Худлаа(119.40.100.222) 2025 оны 03 сарын 13

АН-ын эцэг МоАХ-ны 25 жил болоогүй байхад юу вэ? Ичээч.

1  |  0
Top