Малыг хуц, ухна өсгөдөггүй гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

Монголын малчдын хөдөлмөрийг дэмжих  холбоо болон ахмад малчдын төлөөлөл гэх хүмүүс дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд "УИХ-ын гишүүн С.Бямбацогт биднээс уучлалт гуйх ёстой.  Учир нь Энэ сарын 18-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар монголын мал өсч байгаа талаар ярихад С.Бямбацогт  малыг хуц, ухна өсгөж байгаа гэж хэлсэн. Малыг малчид, хөдөлмөрлөж өсгөдөг болохоос биш хуц ухна өсгөдөггүй С.Бямбацогт малчдын амьдралыг мэдэхгүй байна" гэлээ.

Дээрх хүмүүс өөрсдийгөө Төв болон Хэнтий аймгаас ирсэн малчид гэцгээж байсан юм. Энэ хүмүүс хэзээ хаанаас мэдээлэл авч, хэрхэн цуглаж ирсэн талаараа дорвитой зүйл хэлсэнгүй. С.Бямбацогтын ярьсан гээд байгаа зүйлийг өөрсдөө ч бүрэн ойлгоогүй, хүнд ч ойлгуулахгүй юм.

Тодруулбал өнгөрсөн баасан гаригт Монголын мал 45 сая болж өссөн гэж ярихад малыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өсгөөд байгаа юм биш. Хуц ухна л өсгөж байгаа юм гэж  С.Бямбацогт хэлсэн юм байна. Түүний ийн ярьсан уг  бичлэг цахим ертөнцөд нэлээд тарсан аж. Харин үүнд хариу болгож, өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Хонь, ямааг хүн хээлтүүлж, өсгөдөггүй л байгаа даа.      

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нямхүү(112.72.13.63) 2025 оны 03 сарын 13

АН хүн турхирахдаа сайн шүү. Бодвол хуц, ухнын тусламжгүйгээр өөрсдөө л хонь, ямаагаа хээлтүүлчихдэг эцэг малууд цуглаад хэвлэлийн бага хурал хийгээд байгаа юм байлгүй.

1  |  0
çî÷èí(103.23.51.8) 2025 оны 03 сарын 13

ýíý òýãýýä áÿìáàöîãò íýðòýé óõíà þìóó,àëü ýñâýë áÿìáàöîãò ìààíü ãýãýýí ä¿ðýýðýý çîãñîæ áàéãàà íü ýíý ¿¿.äàæã¿é ë çóðãàà àâõóóëñàí áàéíà ø¿¿ õººðõèé.

1  |  0
çî÷èí(103.23.51.8) 2025 оны 03 сарын 13

ýíý òýãýýä áÿìáàöîãò íýðòýé óõíà þìóó,àëü ýñâýë áÿìáàöîãò ìààíü ãýãýýí ä¿ðýýðýý çîãñîæ áàéãàà íü ýíý ¿¿.äàæã¿é ë çóðãàà àâõóóëñàí áàéíà ø¿¿ õººðõèé.

1  |  0
Зочин(202.70.41.3) 2025 оны 03 сарын 13

Энэ АН-ынхан хүний үгийг дайруулахдаа үнэн сайн шүү.Хэвлэлийн хуралд нь үнэхээрийн малчид нь ирсэн юм боловуу. Хонь ямааг хүн хээлтүүлдэггүй гэдгийг мэддэг хүмүүсүү үгүй юу.Жинхэнэ малчин хүн бол хонь ямааг яаж хээлтдэгийг мэдэх л ёстой доо.

1  |  0
зочин(103.26.194.9) 2025 оны 03 сарын 13

МАН-ынхан бүгдийг бассаар одоо бүүр амьдралаас тасраад явчихжээ дээ Үгээ олж хэлж чадахгүй мөрөө олж гишгэхгүй намаар яах ч билээ л болохнээ Хүнийг гэсэн сэтгэл л хүнд хэрэг болдог юм

1  |  0
Close menu