Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн барьсан юм. Уг хуулийн төслийг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрллээ. Нэмэлт өөрчлөлт оруулах уг хуулийн төсөлд тамхи татах зориулалтын цэг байгуулах, хөдөө орон нутагт 500 метр гэдгийг 250 метр болгон өөрчлөх зэргийг тодорхой тусгасан аж. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар О.Баасанхүү гишүүний өргөн барьсан хууль дэмжигдэж, УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Өнгөрсөн жил хэрэгжиж эхэлсэн тамхины тухай хууль болон нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын зарим гишүүд ямар бодолтой байгааг сонирхлоо.
-УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
-Онгоцны буудлын ойролцоо тамхи татах цэг байдаггүй нь олон улсын стандартыг зөрчөөд байгаа. Үүнийг эргэж харах хэрэгтэй байх. Харин дотор орчинд тамхины цэг, өрөө байгуулахтай огт санал нийлэхгүй байна. Үнэхээр дэлхий нийтийн хандлага гэж байгаа боловч үндсэндээ олон улсад олон нийтийн газарт тамхи татахаа огт больсон байна. Тамхи татахгүй байж чаддагүй хүмүүс нь гадаа гарнуу. Машиндаа татнуу өөрсдөө аргаа бодох хэрэгтэй байх. Амьдрал дээр хэрэгтэй тамхи татдаггүй хүмүүст ашигтай хууль болсон.
-УИХ-ын гишүүн Л. Эрдэнэчимэг
-Энэ хууль эзэнтэй хууль. Би энэ хуулийг ахлаад, батлуулсаныхаа хувьд бүтэн жил энэ хуулийн араас хөөцөлдөж мэргэжлийн хяналтын байгууллагууд руу албан бичиг шидэж байна. Цагдаагийн газрынхантай хамтарч ажилладаг. Олон нитийн цагдаатай болохоор энэ асуудлыг цагдаагийн байгууллагынхан хөнгөхөн шийдчихнэ гэж бодож байна. Аливаа хууль хэрэгжиж эхлэснээс хойш таван жилийн дараа үр дүн нь гардаг. Энэ нь нийт хүн амын дундах уушиг амьсгалын замын өвчлөлийн хэмжээгээр илэрнэ. Мөн тэр өвчлөлд зарцуулдаг мөнгө буурсанаар гарч ирдэг юм. Гадаад орчинд тамхины цэг байгуулах нь нээлттэй. Энэ хавраас эхлэн автобусны буудлын ойролцоо тамхины цэг байгуулна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
Хэтэрхий хатуу заасан хууль хэрэгждэггүй гашуун туршлага бий. Аливаа хууль хэрэгжилтэд шилжих шат гэж байх ёстой. Энэ хууль огцом хатуу хууль болсон. Доторх тамхидалт гудамжинд гарсан. Гудамжинд гарсанаар илүү хор хөнөөлтэй боллоо. Гадаа тамхи татдаг хүмүүс гудамжыг бохирдуулж шүлс, нусаа замбараагүй хаяж байна. Дотроо татахаараа ингэж их бохирдуулдаггүй юм байна лээ. Ийм байдалтай байж болохгүй. Өөрчлөлт оруулж сайжруулах хэрэгтэй гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
О.Баасанхүүгийн гаргасан нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Тамхины хяналтын хууль зөв хууль. Үр дүн гарсан. Гэхдээ засч, сайжруулах өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Орон нутагт 500 метр гэдэг бол хэтэрсэн тоо юм байна лээ. Тамхины хууль бус худалдааны асуудлыг зохицуулах шаардлагатай. Буруу юм хийчихээд, нөгөө буруугаа засахын тулд дахиад буруу зүйл хийдгээ болих хэрэгтэй. Олон нийтийн цагдаа гаргах шаардлаггүй. Эдийн засагт ч хохиролтой их ажил болно.
УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар
-Бодит амьдрал дээр хэрэгжих нь аль вэ гэдгийг бодож хуулиа амьдрал руугаа ойртуулах хэрэгтэй байна. Маш сайн төгс хууль болтол олон жил шаардлагатай болох байх. Тамхи татдаг хүмүүсийнхээ эрхийг бодох хэрэгтэй. Өөрчилж сайжруулаад явах нь зөв.
УИХ-ын гишүүн Д.Батцогт
-Тамхины хяналтын хууль цаг үеэ олсон сайн хууль болсон. Төгс бол биш засаж сайжруулах юм бол байгаа.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 5 )
ER ni um byhen emhtei tegstei baih estoi,,Hyylia zob gargaj teriigee bygd dagaj ielyyldeg yahamsartai baih heregtei.Tamhi tatdag oroo tsegtei baih heregtei..Bityy ytaandaa ochood tataad syyna yan ve ter tamhi taaj bgaag hymyysiin hereg.Harin tatdaggyi,arhi yydaggvi hymyysiin erh ashigiig ilyyd tavih heregtei,Tanhi tseg medeej hiij baikgaj bgaa yum chin agaarjyylalt geed l baih estoi yumnyyd ni stamdart ,dyrmiinhee dagyy baih heregtei,,ternees tamhi tatah tseg geed l neg ambaar shig hynii naad zahiin tavg tyhgyi orching byrdyylj barij ogchihood teden ter bymaar baruad geed bas toriin tatvar tologchdiin handibiin mongiig zavshih yvdal garah vii...Tamhi tatdag oroo gehed l solgosoos eheleed l olon ylsiin neiseh ongotsnii byydald bol ih l toihlog yim bilee shvv......
tamhi tatah tsegtei baih heregtei..olon ylsii jishig gej Sarangerel yriad baih yum Bodvol end tend ybj gahai shyvyyi mah iddeg hynmedej bgaa bgi dee......he he...ymar ch bsan tamhi tatdag orootei l bgaad bgaa m daa,,,tendee ochood l tatdag yum bileee...Tamhi tatdaggyi hymyysiinee erh ashigiig bodoh ni zob gegeg ynen shvv.Arhi ch yalgaagyi ee ,,cnagantgaad hynyysiin yhamsart nolooloh ylam bolvsrongyi bolgoh heregei,Bolovsrongyi bolgon geed hynii eheleed sain hiisen yumiig oorchilood hyyliig tsoorhoi gargaad baih shaardllagagyi ee,Erdenchimeg ih zob hyyli batlyylsan,,,Tamhia dagaad bas l oon hymyys zambaraagyi baidldaa dygnelt hiij bolohgyi yum bna gedgiig oilgoj l bgaa.,,
гадна таталтын цэгтэй байх хэрэгтэй. тамхины иш шүлсээ орц, гудамж талбай, зам дээр хаяхгүй татвал болно шүү дээ
tamhi tatdag humuusiig shahaj heregtei huuhdee salhiluulangaa tamhi tatdag hun bna shte tsaana shte , gufamjind tamhi tataad yawj bgaa humuusiig yagaaf torgoh zaalt bdaggui yum be ter ih sonin bna
НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХГҮЙ БОЛ ГАДААХ ОРЧИН УЛАМ БОХИР БОЛЖ БАЙГАА НҮХ ЦООРХОЙ УСНЫ ХООЛОЙ МОД УРГАМЛЫН ХАЖУУ ХАВИРГА БҮГД ТАМХИНЫ ИШЭЭР ДҮҮРЧЭЭ БОРОО ОРВОЛ УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ БҮХ ГАЗРААС ТАМХИНЫ ИШ УРСААД ХОТООР ТАРАХААР БОЛЛОО ДЭЭРЭЭС НЬ НУС ЦЭР ШҮЛСНИЙ ЗАМБРААГҮЙ ХАЯЛТ АГААРЫГ МАШ ИХ БОХИРДУУЛЖ БАЙНА