Р.Бурмааг хөөсөн АН Б.Мэдэрээг УИХ-ын гишүүн болгох уу

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 28

АН гишүүд“Давхар дээл”-ийг тайлахын төлөө саналаа өгсөн АН, “Шударга ёс” эвслийн гишүүдтэй хариуцлага тооцох асуудал эрчимтэй яригдаж эхэллээ. Учир нь АН-ын бүлгийн хуралдааны дараах мэдээлэл нийгэмд дуулиан тарьж байна. АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэвлэлийн бага хурал хийхдээ “АН-ын гишүүний өгсөн санал өөрийн Засгийн газрыг огцруулахад нөлөөлсөн бол тухайн гишүүнийг намаас гаргана гэсэн дүрмийн заалт байдаг” хэмээсэн. Өөрөөр хэлбэл тэд хэн нэгнийг хөөнө гэдгээ шууд л ямар нэг тойруу утгаггүй хэлж орхив.

    Ийнхүү “давхар дээл”-ийг тайлах ёстой гэж саналаа өгсөн Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа, Ж.Батзандан нарын хувь заяа тун бүрхэг болсон тухай хэвлэлүүд шуугиж байсан. Ажиглагчдын үзэж байгаагаар бол энэ дөрвөн эрхмийг АН-аас хөөвөл АН нам биш болно. Хамгийн их ардчилал ярьдаг мөртлөө “давхар дээл”-ээ тайлах ёстой гэж саналаа өгсөн гишүүдээ хөөвөл АН жинхэнэ дарангуйлагч хүчин болж хувирна гэж үзэж байна.
    Тэгээд ч АН дотор Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа, Ж.Батзандан гэсэн “эсэргүү дөрөв”-өө гаргаж байж л цэвэрших ёстой гэж үздэг цөөнгүй эрхэмүүд байгаа мэдээлэл илэрч байсан. Тодруулбал тэд цаашдаа ч гэсэн энэ дөрөв намын эсрэг санал өгсөөр байх болно гэж тэд үзэж байгаа аж.

    Намын бүлгийн дуулиант мэдээллийн дараа АН-ынхан хэд гурваараа хуралдаж улс төрийн шийдлийг хайж эхэлсэн

Тэгвэл нгөрсөн Бямба гаригт тус намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж УИХ-ын гишүүн Р.Бурмааг ардчилсан намаас хөөх шийдвэр гаргасан байна. Гэхдээ түүнд ямар үндэслэлээр ийм хариуцлага оноох болсон тодорхойгүй байна. Хяналтын ерөнхий хорооны дараах шийдвэрийг ирэх долоо хоногт Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хэлэлцээд зөв гэж үзвэл намын дарга Н.Алтанхуягт шийдвэрийг илгээж Н.Алтанхуяг шийдвэрээ гаргах ажээ. 

УИХ-ын гишүүн Р.Бурмаа нь жагсаалтаар УИХ-д сонгогдсон билээ. Харин давхар дээлийг тайлах нь зүйтэй гэж санал өгсөн Х.Баттулга, М.Зоригт, н.Батзандан нарын гишүүд тойрогт нэр дэвшиж сонгогдсон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bold(202.170.69.194) 2025 оны 03 сарын 13

Hun eeriin uzel bodliinhoo daguu songoltoohiij boldoggui um uu iim ARDCHILSAN nam bdag um uu Oilgohgui ba zaawal buh hun adil bh estoi im bol nam neree eerchilmeer um da

1  |  0
Top