Нам эвслийн бүлгүүд өнөөдөр хаалттай хуралдаж байгаа. Шударга ёс эвслийн бүлгийн хурал өндөрлөж, саяхан мэдээлэл хийсэн бол АН-ын бүлгийн хурал түр завсарлаж байна. Тэд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй. 14:00 цагаас хурал үргэлжлэх юм. Харин МАН-ын бүлгийн хурал үргэлжилж байна. АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Р.Бурмааг намаасаа хөөх асуудал болон Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлаар хуралдаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )