Н.Батцэрэг: Д.Батцогтын хүргүүлсэн албан бичиг асуудал болоод байгаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 28

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг  өглөө 10:00 цагаас хуралдаж үдээс хойш сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар  Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлаар ярилцжээ.  Мөн авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцсэн байна. Уг асуудалтай холбоотойгоор Зам тээврийн сайдыг удаа дараа дуудсан боловч ирээгүй бөгөөд орон тооны бус хүнийг төлөөлөл болгон явуулсан гэж тус  бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ.

Мөн бүлгийн хуралдаанаар Зам тээврийн сайд  А.Гансүхээс салбарын асуудалтай холбоотой мэдээлэл сонсох гэсэн боловч ирээгүй юм байна. Харин орон тооны бус ажилтан н.Мөнх-Одыг  өөрийнхөө оронд ирүүлсэнд эвслийн бүлгийнхэн дургүй байгаагаа илэрхийллээ. Н.Батцэрэг хэлэхдээ "УИХ дахь намын бүлэг гэдэг бол хууль батлах, гаргах томоохон субьект. Үүнийг үл тоож бүлгийн хурал дээр мэдээлэл хийхгүй өнгөрөх нь байж боломгүй асуудал. Тиймээс А.Гансүх сайд өөрийн эрх үүргийн ажлаа өөрөө хийж, биелүүлэх ёстой" гэлээ.   

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс  зарим зүйлийг тодрууллаа.


-Д.Батцогт гишүүнийг бүлгээс гаргах шийдвэрт хүрсэн үү?


-Д.Батцогт гишүүн бүлгээс гарах өргөдлөө өгсөн. Гэвч тэрбээр УИХ-ын дэгийн тухай хуулийн 26.11-ийг үндэслэн албан бичиг хүргүүлсэн нь асуудал болоод байгаа. Учир нь 26.11-ээр тухайн гишүүн бүлгээс гарч нөгөө бүлэгт орохыг зохицуулдаг. Д.Батцогт гишүүн бүлгээс гарах шийдвэрийнхээ талаар "Өөрийн бодол өөртөө зөв" хэмээн ярьсан байна лээ. Хэрвээ Дорж, Дулмаагийн асуудлыг ярьж байгаа бол өөрийн хувийн бодлыг ярьж болно. Харин олон түмний санал авч, мандат өвөртлөөд гарч ирсэн хүн тэднийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой байсан. Д.Батцогт гишүүн бүлгээс гарах өөр нэг шалтгаанаа намын тохиролцоо зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн байна лээ. Хэрвээ улс төрийн тохирооны талаар мэдэж байгаа бол түүнийгээ олон нийтэд дэлгэх хэрэгтэй. Олон нийтэд буруу ойлголт төрүүлээд байж болохгүй.


-Бүлгийн гишүүд энэ асуудлаар санал солилцсон уу?


-Бүлэг дээр энэ асуудлаар санал солилцсон. Д.Батцогт гишүүн өөрөө надад албан бичиг ирүүлсэн. Тэр албан бичиг дээр УИХ-ын тухай хуулийн 26.11 дээр заасанчлан бүлгээс гарах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэсэн байна лээ. УИХ-ын тухай хуулийн 26.11 дээр бол их хурлын гишүүн нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт орох харилцааг л зохицуулдаг юм. Түүнээс биш бүлгээс гараад сул гишүүн болох зохицуулалт биш юм. Тиймээс яг тэр хандсан албан бичгийнх нь дагуу би шийдвэрлэж өгөх бололцоогүй. Ийм хариуг л Д.Батцогт гишүүнд өгнө дөө. Мөн түүний хувьд Шударга ёс эвслийн бүлгээс л гарч байгаагаас биш аль нэг өөр намд элсэхгүй, МҮАН-д хэвээрээ үлдэнэ гэсэн. Түүнээс гадна Д.Батцогт гишүүн хувийн шийдвэрээсээ илүү сонгогчид, эвсэл, намынхаа эрх ашгийг түрүүнд нь тавих ёстой байсан болов уу гэж бодож байна.


-Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудалд танай бүлэг  ямар байр суурьтай байгаа вэ?


-Хууль зүйн байнгын хороо хуралдаж огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг та бид  мэдэж байгаа. Тиймээс байнгын хороон дээр гарсан тэр шийдвэрээрээ л асуудал цаашид үргэлжлэх байх.


-"Давхар дээл"-ийн хуулийн төсөлд нэгдсэн байр суурьт хүрсэн үү?


-Энэ асуудлаар дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа. Уул нь чуулганы хуралдаанаар гурав хоногийн завсарлага авахыг хүссэн ч Их хурлын дарга зөвшөөрөөгүй. Ер нь давхар дээлийг дан болгох ёстой гэдэг дээр аль аль нам санал нэгтэй байгаа. Манай бүлгийн хувьд Монгол Улсын Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байна. Харин ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартай хариуцлага тооцох ёстой. Цаашлаад огцруулах хэрэгтэй. Ерөнхийлөгч ч гэсэн ингэж үзэж хуулийн төслийн хугацаатай холбоотой асуудлаар хориг тавина гэсэн.


-МАХН-МҮАН-ын АН-тай хийсэн гэрээ ил болсонтой холбоотойгоор өөр хувилбар яригдах уу?


-Гэрээний хувьд яг одоогийн байдлаар ямар нэгэн шийдэлд хүрсэн зүйлгүй. Тодорхой хэмжээнд л яригдаж байгаа. Харин МАХН-МҮАН-ын хооронд байгуулсан 9 жилийн гэрээний хувьд зөрчигдсөн өөрчлөгдсөн зүйл байхгүй. 

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(118.193.159.170) 2025 оны 03 сарын 13

It”s good to see someone thnkiing it through.

1  |  0
(202.131.239.106) 2025 оны 03 сарын 13

баттулга одоо болио наанадаж намаа,цаанадаж улсаа ,хамгийн гол нь ард түмний сонголтыг бодоочээ.та нарыг ажил хийлгэх гэж сонгосон болохоос албан тушаал авч,буцааж тоглуулах гэж сонгоогүй

1  |  0
Hg(82.145.208.241) 2025 оны 03 сарын 13

Proportsinal sistemiin hamgiin tom aldaa bol n.battsereg ym en amitaniig haanch songohgui

1  |  0
Арзгар шүд(103.26.194.14) 2025 оны 03 сарын 13

Уяаны нохой ч бас биш юмаа, гөлөг гэвэл зохих байх

1  |  0
сандаг(103.26.194.7) 2025 оны 03 сарын 13

АН-ынхан та нарыг зүгээр нэг орон тооны бусчуудтай л харицах хэмжээний эвсэл гэж дүгнээд байгаа юм биш үү?? тийм ч учраас Батцогт үүнийг нь мэдрээд бүлгээс гарах гээд байгаа юм байна л даа Батцэрэг минь чи бол угаасаа л АН-ын угаадас долоож уяанд нь байх тийм л хувь тавилантай нохой шүү дээ наад бүлгийн даргааа Уянгаа юм уу Батцогт мэтийн тал харж уяанд байдаггүй хүмүүст өг!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!

1  |  0
Top