Х.Тэмүүжин ба “биг лайк”

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 28

Монголын парламентын зуны улирал тун ч ээдрээтэй, Баттулгатай, Тэмүүжинтэй, Батцогттой, Бурмаатай эхэлж байна. Ёстой л халуу шатсан зуны халуухан улстөр гэж нэрлэмээр.

Юуны өмнө Хуульзүйн яамыг шинэхэн сайд толгойлох уу, эсвэл Х.Тэмүүжин суудалдаа үлдэх үү гэдэг нь хамгийн ихээр анхаарал татаж байгаа асуудал болов. Сайд өөрөө буулт хийгээд ч байх шиг, бууж өгөлгүй шүд зуугаад ч байх шиг.

Асуудал дэгдсэн эхний өдөр л твиттер хуудаснаасаа “Сайд” гэсэн тодорхойлолтыг авч хаяад, намын нөхөд, журмын андууддаа гомдлын үг шидэлж байсан. Харин өнөөдөр тэрбээр эцсээ хүртэл үзэлцэнэ гэдгээ илэрхийлэв.

Түүнийг дагагчид, дэмжигчид нь гудамж талбай, хурлын танхим, цахим ертөнцөд бөөгнөрч эхэллээ. Баасан гаригт твиттерт Х.Тэмүүжинг дэмжигчид профайл зургаа сольж, жиргээний ертөнцөөр дүүрэн Тэмүүжингүүд хөвөрсөн.

Одоо ч тийм хэвээр байгаа. Мөн өнөөдөр фейсбүүк хуудаснаа “Тэмүүжинг дэмжигчид” гэх хуудас нээгдэж, ганц өдрийн дотор 8400 гаруй дагагчтай болчихсон байв. Тэр ч бүү хэл, Их дэлгүүрийн урд талын талбайд фейсбүүкийн “Лайк”-ын дүрсийг барьчихсан баахан оюутан залуус жагсаж, хүмүүсээс гарын үсэг цуглуулсан.

Яагаад ингэж байгааг нь сонирхвол “Бид Тэмүүжинг дэмжсэн юм биш. Хуулийн шинэчлэлийг үргэлжлүүлэхийг л дэмжсэн юм” гэх тайлбар өгсөн.

 

Хөлбөмбөгөөс илүү амттай сэдэв


Өөрөөр хэлбэл, өнөөгийн байдлаар хамгийн идэвхтэй, өргөн цар хүрээтэй сэдэв нь гарцаагүй “Х.Тэмүүжин ба түүний суудал” болж хувирсан байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын танхим нэгт нөхөд нь, бас өөрийнх нь хэлснээр “ноход” нь, хажуу айлын өвөө, эмээ, найзууд бүгд л үүнийг ярьж байх юм.

Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг байнгын хорооныхон бараг л дуу нэгтэйгээр дэмжсэн. Тэгэхээр чуулганы нэгдсэн хуралдаан л одоо түүний сайдын гэх хувь заяаг шийднэ. Зарим хүн Ерөнхийлөгч Тэмүүжинг авч үлдэнэ гэнэ. Харин зарим нь Шинэчлэлийн Засгийн газрыг үндсээр нь солих бодлогын эхний золиос нь Тэмүүжин боллоо л гэнэ.

Монголчууд хүнийг үхсэний дараа л алдаршуулдаг гэдэг. Яг тэрэн шиг гэхэд ч хаашай юм. Гэхдээ л Х.Тэмүүжингийн зурагтай афризмууд хаа сайгүй хөврөх нь түүний дурсгалыг хүндэтгээд ч байгаа юм шиг. Ямар ч байсан, нийгмийн даатгал, эмэгтэйчүүдийн эрх, архи зарах эсэх, ашигт малтмалыг ухах, ухахгүй нь энэ хаврын чуулганы сэдэв биш болж, оронд нь сайд, давхар дээл, Засгийн газар зэрэг асуудал хүч түрэн орж ирлээ.

Хамгийн сүүлд сонссон мэдээгээр http://www.support-temuujin.org хэмээх цахим хуудас Монголын веб-д төрөн гарав. Тэнд эрхэм сайдын хамгийн гоё фото зургуудыг байрлуулжээ. Ишиг өхөөрдсөн, санаа алдсан, бодлогширсон, болгоомжилсон, шанаа тулсан гээд. Хүмүүсийн эсэргүүцлийн арга хэмжээ ийнхүү цахимжиж эхэлсэн байна шүү.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.11.70) 2025 оны 03 сарын 13

Ажил хийж байгаа нэгнээ дэмжих хэрэгтэй шүү, Тэмүүжинг дэмжиж байна, хамгийн их эсэргүйцэж байгаа нь цагдаагийнхан ш дээ, муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэж, яаж нэг цагдаагийнхнаа хүн шиг зөв сэтгэдэг болгоно доо мөн ч хол байна даа

1  |  0
Тэмvvжинд(101.108.19.62) 2025 оны 03 сарын 13

Тэмvvжин гэгч энэ нусгай банди албан тушаалын хэнээтэн юм байна. Yхсэн баасных нь шударга амьтан, нохой долоо. Хvний адаг байгаа юм.

1  |  0
уншигч(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

хууль нь зөв байвал Тэмүүжинтэй Тэмүүжингүй цааш үргэлжлэнэ. АН-хан л урд талаа баллуурддаг болохоос биш уг нь ямарваа ажлыг үргэлжлүүлэх л ёстой шүү дээ. Элбэгдорж Алтанхуяг Баярцогт Тэмүүжин Бэлэгт гээд ер нь АН-ханыг цээжээрээ хааж хамгаалдаг . Зөвхөн АН-н төлөө хүн Бусад нь падлий ч байхгүй. Алдаа дутагдал АН-хан гаргаж байхад хамаагүй тэр хууль үйлчлэхгүй Элбэгдорж энэ улс орон ард түмнээр ардчилал гэсэн цагаас хойш тоглоод дууслаа. Энэ сүүлчийнх нь тоглолт байгаасай. Элбэгдорж л ерөнхийлөгч болвол элбэг дэлбэг баян тансаг болно гээд хоолойгоо сөөж хошногоо бүлтэртэл орилж байсан АН-н нөхдөөс асуумаар байна. Тэр чинь хаана байна гуйлагчин ядуурал ихдэж идэх хоол өмсөх хувцасаа ч авч чадахгүй элгээрээ хэвтлээ. 2000онд яаж хэвтүүллээ одоо яг тэр үедээ орлоо Өндийх боломжгүй болж та нарын тавьсан өрөнд даруулаад бүр мөсөн доош орно. Яана даа ард түмэн минь ХУУРАМЧ АРДЧИЛАЛД бүү хууртаж байгаач дээ. Ядуу хоосны ялгаа дээд цэгтээ хүрлээ.

1  |  0
zz(112.72.11.111) 2025 оны 03 сарын 13

Temuujing demjij bna.Huuliig tsoorhoigui bolgoochee

1  |  0
mgl(103.26.194.6) 2025 оны 03 сарын 13

Temuujin saidiig demjij bna. Huuliin shinechleliig tuushtai hiih heregtei...

1  |  0
Unen(103.26.194.14) 2025 оны 03 сарын 13

Myy myydaa dyrtai maahai shavartaa dyrtai gej

1  |  0
irgen(77.229.86.201) 2025 оны 03 сарын 13

saidtantai ner ni holbogdood baigaa zaluu bvscvin nuhud ni zogsoj baigaa uymyy

1  |  0
Top