Д.Эрдэнэбат: Ямар ч сайдыг огцруулахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 29

АН-ынг бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр өчигдөр намын бүлэг хуралдаж хэд хэдэн асуудалд ямар шийдвэрт  хүрсэнээ хэлсэн юм. АН-ын бүлэг тус хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж нэг шийдвэрт хүрчээ.


1.Эдийн засгийн хүндрэлд нөлөөлж байгаа хамгийн гол зүйл бол гадаад валютын урсгалын бууралт гэж үзээд эдийн засгийн хяралыг хэн нэгний буруу гэж харах үүнийг далимдуулж, засгийн газрыг тогтворгүй байлгах нь тус намын зорилго биш гэлээ. "Тиймээс гадаад бодлогын асуудлыг эрчимжүүлж уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах арга хэрэгтэй. Мөн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх шаардалгатай. Эдийн засгийг ил тод байлгах эрхзүйн орчныг бүрдүүлнэ" гэв. 


2."Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай"/давхар дээл/ Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг Ардчилсан нам өөрийнхөө хуучин байр сууринд авч үлдэхээр болжээ. Өөрөөр хэлбэл Уг хуулийг хэрэгжүүлэх хугацаа нь 2016 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжинэ гэдэгт саналаа нэгтгэсэн байна. Тэгэхээр УИХ-аар дэмжигдэж, Засгийн бүтцэд томоохон өөрчлөлт орох дээрээ тулсан уг саналыг хамтын хүчээр өөрчилж, 2016 он болгохоор шийдвэрлэжээ.


3. Мөн Х.Тэмүүжин сайдын асуудалд ийм тайлбар өглөө. "Х.Тэмүүжин сайдын талаар нийгэмд олон янзын  асуудал үүсч байна. Гэхдээ Ардчилсан нам аливаа нэгэн хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хариуцлага тооцох нь буруу гэж үзэж байгаа. Мөн Ардчилсан намын шинэчлэлийн бодлого, ялангуяа хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд явагдаж байгаа бодлого цааш үргэлжлээд  дуусах ёстой гэсэн байр суурьтай байна. Нэг ёсондоо Ардчилсан намын гишүүдийн хүлээлт гэж ойлгож байна. Хууль хяналтын байгууллагыг өөрчлөнө гэж байгаа бол манай нам нэгдмэл байр суурин дээр очно. Тодруулбал Х.Тэмүүжин сайдыг огцруулахгүй гэсэн шийдвэрт хүрсэн.


-Ардчилсан намаас гаргасан шийдвэр гишүүдийн дунд хагарал үүсгээд байна. Үүнийг танай нам юу гэж тайлбарлах вэ?


-Манай бүлгийн шийвэр зуун хувь гардаггүй. Ардчилсан намын гишүүд өөрийнхөө бодлоор саналаа өгч дэмжих нь дэмжиж, татгалзах нь татгалздаг. Гэхдээ бид аливаа асуудлыг олонхоороо шийдэж явдаг. Олонхынхоо шийдвэрийг хүндэтгэх нь манай намын шийдвэр байх ёстой гэж үздэг. Тухайн чуулган дээр гишүүд өөр өөрсдийнхөө эрхээр саналаа өгч байгаа нь УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн асуудал.


-Та Төрийн ордонд тамхи татдаг гэсэн. Торгуулж байсан уу?


-Тамхины тухай хууль бол тамхи татах эрхийг хассан тухай хууль биш юм. Энэ нь орчныг бохирдуулахгүй. Хажуу хүнээ хордуулж болохгүй шүү гэсэн хууль юм. Тиймээс уг хуулиар хүний тамхи татах эрхийг хягаарлаж болохгүй. Хүний эрхэнд шууд халдаж байна. Энэ ордон дотор тамхи татдаг газар нэгч байхгүй гадаа гараад татах газар байхгүй. Хуулиар зуун хувь хориотой. Энэ ордонд надаас бусад нь тамхи татдаггүй гэж бодоод байна уу. Хууль амьдралд хэрэгжих ёстой энэ хууль сайн болсон. Гэхдээ амьдралаас хэт гажих юм бол хуулийн үнэ цэнэ уначих гээд байдаг тал бий. Тиймээс би өрөөндөө хаяа тамхи татдаг. Надад тамхи татах газар хайгаад байх зав гардаггүй. Би өөрөө дахиад тамхины хууль өргөн барина. Тамхины цэг байгуулна гэдэг нь орчныг эрүүл байлгах тамхи татдаг хүмүүсийнхээ эрх ашгыг хүндэтгэх юм. Жам ёсны зүйлийг өөрчилж болохгүй.


-Р.Бурмаа гишүүнийг  намаас хөөнө гэж байгаа.  Намын эсрэг санал өгсөн гэж хариуцлага тооцох нь зөв үү?


-АН-ын бүлэг ямар нэгэн шийдвэр гаргаагүй гаргахгүй. Зарим хэвлэлээр буруу мэдээлэл яваад байна. Хяналтын ерөнхий хороо гэдэг нь манай намын үндсэн хуулийн цэц гэсэн үг. Хяналтын ерөнхий хороо гишүүдийн өргөдлийг авч хэлэлцдэг. Хяналтын ерөнхий хороо уг асуудлыг хэлэлцсэн. Түүнээс биш бүлгийн юм уу ямар нэгэн даргын асуудал тэнд байдаггүй. Аливаа гишүүнийг намаас хасна гэдэг тоглоом биш. Тийм амар хөөхгүй байх. Үүнийг хүндээр хүлээн авах шаардлага байхгүй. Бид Ардчилсан намаас нэр дэвшсэн. Нэг ёсондоо АН гэдэг үзэл бодлын цугларалтын газар. Энэ намын бодлогыг хэрэгжүүлнэ гээд бид олон мянган дэмжигчдийн санал авч сонгогдсон. Бүрэн эрхийн хугацаа дуусахад бид хэзээ нэгэн цагт төрхөмдөө буцна. Би тэгэж л боддог.


- Дөрвөн сайдыг огцруулах тухай танай намд яригдаж байгаа юу. Тийм мэдээлэл байна?


- Үгүй. Худлаа мэдээлэл. Ямар ч Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай яриагүй байна.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(103.23.51.9) 2025 оны 03 сарын 13

эрдэнэбат АН-д ч монголдоо ч ганцаараа цойлсон амьтан байх юм. Өөр мундаг хүн байхгүй болоод ийм түрэмгий дарамталсан дарангуйлагч маягтай байдаг байлгүй дээ.

1  |  0
зочин(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

Ийм л хогийн ургамлуудыг бид сонгосон байна,дарангуйл

1  |  0
Zochin(182.160.9.6) 2025 оны 03 сарын 13

Ene bas hen um be.duugui l bai.arzaisan um chamaar dutav gej.

1  |  0
adad(202.126.91.177) 2025 оны 03 сарын 13

ene hun odoo yah geed bgaam be zagnaad bgaamuu hen yum be neg l tom duutai bid l erh barij bgaa gsn shig amitan bhiin zugeer ard tumniihee tuluu yu ch hiij chadahguin bj yadaj neg tom duugraad hereggui chamaig hen songosiin ter humuustee zuulun harits daa neg l uurtai amitan hen yum

1  |  0
сандаг(103.26.194.18) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэбат яавал л АН-ын нэр хүндийг унагааж шавартай хутгах вэ гэдэг тал дээр маш амжилттай ажиллаад байна уу гэж бодогдоод байх юм

1  |  0
сандаг(103.26.194.11) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэбат яавал л АН-ын нэр хүндийг унагааж шавартай хутгах вэ гэдэг тал дээр маш амжилттай ажиллаад байна уу гэж бодогдоод байх юм

1  |  0
сандаг(103.26.194.3) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэбат яавал л АН-ын нэр хүндийг унагааж шавартай хутгах вэ гэдэг тал дээр маш амжилттай ажиллаад байна уу гэж бодогдоод байх юм

1  |  0
zochin(202.131.225.122) 2025 оны 03 сарын 13

”хуулиар хүний тамхи татах эрхийг хягаарлаж болохгүй. Хүний эрхэнд шууд халдаж байна” gejee. tanai namiin ondor alban tushaaltnuud jiriin toriin alban haagchin erhend mash bydyylgeer halddag. Ted tamhichdaas dord uu.

1  |  0
GANTS L UDAA UNEN HELJEE TA(103.11.192.106) 2025 оны 03 сарын 13

TAMHINII TSEGGUI IIM ERGUU ULS BAIDAG UM UU? TEGECHED TAMHI ZARDAG... BUGD GERTEE HARIAD TAMHI TATAJ BAIH UU??? YOSTOI HORLONTOI DINOSAUR AVGAI UM AAA.... TER BALIAARIIN ZURAGIIG TAMHI NI DEER NAAVAL TAARNA

1  |  0
УУШИГ(203.194.114.246) 2025 оны 03 сарын 13

БАТ-ЭРДЭНЭ ХЭМЭЭГЧ АРХАГ ТАМХИЧИН ЭРХЭМ ХҮН ГУАЙ ТА ТАМХИ ТАТАЖ ӨӨРИЙН ЧИНЬ УЛААН ЦУСЫГ АМЬД ЯВАХ ТЭЖЭЭЛ БОЛСОН ХҮЧИТӨРӨГЧӨӨР ХАНГАЖ БАЙДАГ УУШИГ НАМАЙГ ХОРДУУЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ ӨӨРИЙГӨӨ ААЖМААР АЛЖ БАЙГААГАА ”ЖАМ ЁСНЫ” ГЭЖ БАЙГАА НЬ ДААНЧ ХАРАМСАЛТАЙ. УУШИГ НАМАЙГ ХӨНӨӨСӨН ТА УДАХГҮЙ ХҮҮР БОЛНО ДОО.

1  |  0
хэн бэ (202.72.245.122) 2025 оны 03 сарын 13

Энэ бүхнийг мэдэгч хэн гэдэг хүн бэ?

1  |  0
Top