Ерөнхий сайд өнөө өглөө өрөөндөө Х.Баттулгатай уулзаж, ямар нэг чухал асуудлаар ярилцсан. Гэвч яг юуны талаар ярьсан нь одоо ч тодорхойгүй. Мань хоёр тохироонд хүрсэн нь тодорхой. Одоо гадуур энэ хоёр эрхмийн хэн ч Жамух вэ гэдэг дээр мөрийцөж байна.
Өчигдөрхөн л Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Баттулга аа, чаддаг юм намайг аваад хаяадахаарай чи” гэж байсан бол өнөөдөр ийнхүү өвөр түрийний тохироо хийчихлээ.
Намын өөдөөс тэрсэлсэн эсэргүү дөрвөн гишүүний асуудал одоо Х.Тэмүүжингийнхээс ч халуухан болоод байгаа. Учир нь АН-ын бүлэг Х.Тэмүүжинг авч үлдэнэ, бас давхар дээлээ ч тайлахгүй гээд хатуу хан мэдэгдчихлээ.
Үүнийгээ тэд хуулийн шинэчлэлийг нэг мөр үргэлжлүүлэхийн тулд гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжингээр дамжуулж энэ ажлыг дуусгахаас биш сайд өөрийнхөө сайнд суудалдаа үлдээгүй гэдгийг тодорхойлсон хэрэг.
Бас Хяналтын Ерөнхий хорооноос Р.Бурмааг намаас хөөсөн талаар огт яриагүй ухааны юм хэлээдэхэв. Тэр ч бүү хэл, нам дотор огт хагаралдаагүй, ер нь яагаа ч үгүй боллоо.
Эндээс нэг зүйл бүр тодорхой болсныг хэвлэлүүд онцолж эхэлсэн байна. Юу гэхээр АН хэмээх олонх намд бамбарын бариулыг Ерөнхий сайд биш, хэдий намаасаа татгалзсан ч Ерөнхийлөгч биш, харин ҮХААЯ-ыг тэргүүлж буй сайд, “Женко” Х.Баттулга барьж байгаа нь илэрхий болжээ.
Угаасаа дараагийн Засгийн газрыг бүрдүүлмэгц өнөөгийнхийг унагаагаад засаг атгах хүсэл нь түүнийг улстөрд орж ирсэн цагаас л цухалзаж, одоо бүр ил гарсан нь энэ юм.
Баянхонгорчуудын хувьд тэрбээр бурханы дараа орох шүтээн нь гэдэг. Улстөрд орохоосоо урьтаад хаана ч газардахгүй байр сууриа бэхжүүлсэн гэдэг ч хувьчлалын хуудуунд нэр нь байнга цуг явдаг.
Одоо бол Ерөнхий сайдын өрөөгөөр ганц ороод гарахад л Засаг, төрийн заяаг орвонгоор нь эргүүлж, эсвэл тогтоон барьчихдаг болж. Чуулганы хуралдаан дээр өөртэй нь хамаагүй л асуудал бол огт оролцолгүй утастайгаа ноцолдоод өнждөг түүнийг арын ажлаа ингэж амжуулдаг гэж ярих хүмүүс бий. Энэ нь үнэний ортой байж мэднэ.
Ямар ч байсан энэ засаг төр, нам, бүлэгт түүн шиг хөндлөн эрхтэй хүн байхгүй бололтой.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 5 )
Бидний шүтээн л дээ засгийн эрхийг аваад Хонгор нутагтаа очиж тэндээс удирдсан ч болохгүй юмгүй дээ. Чадахдаа л чадна
Баянхонгор женко аймаг болсон энэ хүнд засаг өгвөл монгол улс гэж байхгүй болох байлгүй нэг аймгын хувь заяаг тоглоод дуусаж байна. энэ хүнд зөвхөн өөрийн эрх ашиг жухал
За нэг их дурлаад яахав дээ? Н. Энхбаяр яалаа? Баттулга өөрөө улс төрд хүний өөрийн асар олон дайсантай болсон шүү.
Баттулга нь тэргүүлсэн нь дээр ч юм шиг.
ЖЕНКО ГЭДЭГ ЭНЭ ХҮНД АРДЧИЛСАН НАМЫГ НЬ ӨГЧИХВӨЛ ЯАСАН ЮМ БЭ. МӨН ОЛОН ЖИЛ ЗАСГИЙГ АВНА НАМЫГ АВНА ГЭЛЭЭ. ХӨӨРХИЙД АРДЧИЛСАН НАМЫГ ӨГЧИХЬЕ.