Ерөнхий сайд гэж шүдгүй арслан гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 29

Өнөө өглөө АН-ын бүлгийн дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ор үндэслэлгүй худлаа ярилаа. Тэрбээр манай намынхан хуралдаад нэг байр сууринд хүрсэн. Давхар дээлийг 2016 оноос тайлна гэж байсан. Гэтэл уг хуралдаанаар Р.Бурмаа гишүүн дарамтуулсан гэдгээ хэлсэн. Мөн намын эсрэг санадл өгдөгөөрөө өгсөн. Өчигдөр АН өдөржин, оройжин хуралдахдаа намын эсрэг санал өгсөн гишүүдийг илт дарамталсан аж. Олон фракцтай, үзэл бодлын зөрүүтэй энэ том нам нэг чиглэлд харж чадахгүй байгаа нь улс төрийн тогтворгүй байдлыг үүсгээд байгаа юм. Мөн Р.Гончигдорж гишүүн "Ж.Батзандан, Р.Бурмаа хоёр том гавьяа байгууллаадаа гэж уурласан. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ үеэр ааш муутай, бүдүүлэг бусдын үгийг сонсдоггүй, худалч гэдгээ дахин баталж, МАН-ынхан руу үг хэлээр дайрч бусдын яриаг таслаад яриулахгүй байлаа.

Уг байнгын хорооны хуралдаанд Су.Батболд гишүүн "Ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарыг явуулаач. Юунд нь хайрлаад байгаа юм. Монгол улсад Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч гэж байна. Ямар ч эрх мэдэлгүй хүмүүс. Энэ эрхмүүдэд тодорхой эрх мэдэл өгдөг байх хэрэгтэй. Эд ч тодорхой өөрчлөлт хийдэг байх ёстой ш дээ. Нөгөө фракц бүлэглэлүүд нь Ерөнхий сайдаа барьчихдаг, ямар ч эрх мэдэлгүй болгочихсон.  Ерөнхий сайдыгаа "Чи над руу муухай харсан чамайг огцруулна" гэж явсаар ирлээ. Ерөнхий сайд нь гэж нэг аймхай, эрх мэдэлгүй шүдгүй арслан байх юм. Энэ тогтолцоогоо өөрлөөч" гэлээ.  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ман үз яд(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

Номхон нохой чинь Сү.Батболд өөрөө байсан гэдгээ ойлгоод Н.Алтанхуягийг Арслан гэж нэрлэжээ. Монгол улсыг ийм байдалд оруулчихаад МАН-ынхан одоо гоё юм ярьж шоудахаа боль.Бүгд намыг дагаж баяжсан учраас намдаа их хайртай хүмүүс... Та нар бялдууч зусарч баяжих хүсэлтэй албан тушаалд дуртай хүмүүсийг төрүүлдэг...

1  |  0
(103.26.194.6) 2025 оны 03 сарын 13

Үнэн Ерөнийлөгчийн засаглал тогтоое

1  |  0
зочин(103.26.194.14) 2025 оны 03 сарын 13

Монголын төрөөр дуртай нэг нь тоглодог болжээ. Ерөнхийлөгчөө? яах вэ? чадамжгүй УИХ-аа тараагаач?

1  |  0
unenshu(210.216.171.180) 2025 оны 03 сарын 13

Unen helsen bna togtoltsoogoo oorchiloh heregtei shu ymarch ymarch ereh medelgui yrunhiilugch

1  |  0
Top