Г.Баярсайхан намын гишүүний “амыг барих”-ыг эсэргүүцэв

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэнтэй холбоотойгоор АН дотор ихээхэн зөрчилдөөн үүссэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Бурмааг АН­аас хөөх шийдвэрийг Хяналтын ерөнхий хороо нь гаргасан нь шүүмжлэл дагуулаад буй юм. Түүнийг намынх нь журмын нөхөд нь хамгаалж байр сууриа илэрхийлэх болсон нь зөрчилдөөнийг улам ширүүсгэж байгаа гэнэ. Намын дарга, удирдлагуудын зүг хатуу үг чулуудаж, шүүмжлэлтэй ханддаг нэгэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан. Тэрээр УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх нь улс төрийн зохисгүй үйлдэл хэмээн үзэж буй ажээ. Г.Баярсайхан гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг дэмжихгүй байгаа. Манай улс ардчилсан орон. Гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүнийхээ дагуу санал өгөх эрхтэй. УИХ-д АН-аас сонгогдсон гишүүд намын удирдлагын шийдвэрээс үл хамаарч байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстой. АН бол олон ургальч үзэлтэй нам. Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг гишүүд манайд бий. Энэ чинь эрүүл үзэгдэл. Тэр дөрвөн гишүүнийг би байр сууриа ямар нэг нөлөөнд автахгүйгээр илэрхийлсэн гэж ойлгож байгаа. Тойргоос, эсвэл намын жагсаалтаар сонгогдсоноос үл хамаараад УИХ-ын гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүндээ үнэнч байх ёстой. Намын гишүүний “амыг барих” нь зохисгүй үйлдэл” гэжээ. Г.Баярсайхан намынхаа гишүүнийг ийнхүү өмөөрч эхэлсэн нь удирдлагуудад нь цохилт болсон гэнэ. Иймээс АН-ын дарга нар залуучуудаасаа болгоомжилж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.17) 2025 оны 03 сарын 13

намдаа дургүй бол намаасаа гараач дээ

1  |  0
зочин(103.26.194.10) 2025 оны 03 сарын 13

намдаа дургүй бол намаасаа гараач дээ

1  |  0
зочин(103.26.194.22) 2025 оны 03 сарын 13

АН-ынхан хуучин шинээрээ ялгарсан болтой Хуучинсаг байхад нас хамаагүй л юм байна Хуулийн салбарын шинэчлэл үнэхээр хүсэгдэж буй зүйл болчихоод байна Хуулийн салбар аль хэдийн хууль сахиулах үүрэгтэй хүмүүсийнхээ ёс бус дарангуйлалд орчихоод жирийн иргэд хуулиар хамгаалуулах эрхээ эдлэх боломжгүй байдалд хүрсэн Хамгийн их авлигажсан салбар бөгөөд иргэдийн эмзэг зовлон гарзтай асуудал дээр байдгаараа далимдуулаад мөнгө саах бүх арга замуудыг нээсэн ийм л салбар болсон АН шинэчлэлээ хамгаалж гарахын төлөө их зүтгэл гаргаж байна гэж иргэд харж байгаа АН-ын шинэчлэлийн эсрэг МАН хатуу зогсож байгааг ч иргэд харлаа Уг нь бид нэг л эх оронд байгаа болохоор бидний жаргал зовлон адилхан л гэж бодсын Гэтэл тиймгүй болтой МАН-ынхан мөнгөтэй өнгөтэй болохоор хууль ямар ч байсан тэдэнд хамаагүй байх л даа Жирийн би ингэж л ойлголооо

1  |  0
Top