Чуулган эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 01

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан ирц бүрдэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ. УИХ-ын 76 гишүүнээс  42 гишүүний буюу 55 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээс Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлэн хийх юм байна. Дараагаар нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай хуулийн төсөл, мөн Амгалан ДЦС-ийг татвараас чөлөөлөх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхээр баталлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top