Чуулган завсарлаад оров

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 01

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, мөн гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа илэрхийлсэн юм.  

Хэлэлцүүлгийн үеэр Оюутолгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудалд шударга ёс эвсэл завсарлага авлаа. Гэхдээ уг завсарлагыг нэг хоногийн хугацаатай авч байгаагаа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдэгсэн. Ингэх болсон нь тогтоолын төсөлд тусгасан асуудлуудыг нягтлах шаардлага үүссэнтэй холбоотой аж. Уг асуудлыг маргааш үргэлжлүүлэн хэлэлцнэ. Харин өнөөдөр "Давхар дээл" болон Х.Тэмүүжингийн асуудлыг хэлэлцэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top