Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “давхар дээл” тайлагдахгүйг мэдэж байсан

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 02

Сайд, түшээд сая нэг амсхийсэн. Тэдний давхар дээлийг “хэзээ ч” тайлахааргүй боллоо, нэг хэсэгтээ. УИХ-ын Хаврын чуулганыг дээлтэй эхлүүлсэн тэд үхэхээс бусад аргаар үзэлцэж байж сайд, гишүүнийг цугт нь хийх эрхээ авч үлдсэн юм.

Тэгвэл бараг бүтэн жилийн турш ярьж ирсэн давхар дээлийн асуудлыг гүнзгийрүүлж, олон ч “давхар” хүний зүрхэнд шар ус хуруулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1999 онд Үндсэн хуулийг өөрчлөлцөж явсан хүмүүсийн нэг билээ.

1999 оны арванхоёрдугаар сарын 23 буюу УИХ-ын Намрын чуулганаар нэр бүхий гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байсан. Өнөөдөр сав л хийвэл эцэг хуулийг завхруулсан долоон өөрчлөлт гэж ирээд тухайн үеийн МСДН, МҮАН, МАХН-ны гишүүн байгсдыг ичээдэг явдлын нэг хэсэг гэсэн үг.

Тэгвэл одоогоос 15 жилийн өмнө УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэх хуулийг санаачлагчид нь Ц.Элбэгдорж, Д.Батнасан, Э.Бат-Үүл, Н.Батцэрэг, Ц.Баярсайхан, Л.Болд, Да.Ганболд, Г.Ганхуяг, Ч.Сайханбилэг, С.Оюун нарын 26 гишүүн байсан юм. Тэр үед УИХ-ын даргалж байсан Р.Гончигдорж энэ талаар одоо ч ярьдаг ба алдаатай шийдвэрийн үр уршиг одоо л эхэлж байна гэсэн.

 


Хамгийн гол нь өнөөдөр энэ заалтыг өөрчлөх тухай яриаг эхлүүлсэн Ерөнхийлөгч маань өөрөө анх давхар дээлтэй байх хуулийг санаачилжээ. Тэрбээр өөрийгөө тун зөв зүйтэйгээр хамгаалсан бөгөөд үүнийг нь 1999 оны спикер, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Хууль батлаад Засгийн газрыг огцруулдаг бодлого байж болохгүй. Үүнийг Ерөнхийлөгч мэдэж байгаа учраас хэрэгжих хугацааг 2016 оны долдугаар сарын 1-н хэмээн зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ нь 2016 оны УИХ-ын сонгуульд улстөрийн намууд оролцохдоо боловсон хүчний ямар бодлоготой оролцох вэ гэдэг замыг нь тунгалаг болгож өгч байгаа. Улстөрийн ухаанаас асуудлыг харах хэрэгтэй байна” гэж дэмнэсэн.

Тэгвэл УИХ гишүүн нь сайдын үүргийг давхар гүйцэтгэж болох тухай хууль эхнээсээ Үндсэн хуулийн бусад заалттай зөрчилдөж байгааг анх 1994 онд хөндсөн ч газар авч чадаагүй.

Тэрний дараа 1994 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж МоАХ-ны дарга болон МААА-ны холбооны ерөнхийлөгчөөр, С.Зориг МҮАН-ын дэргэдэх Стратеги судлалын төвийн захирал, Ардчилал-Таймс сонины санаачлагч, Д.Ганболд МҮАН-ын даргын албан тушаал хашиж байгааг парламентад шүүмжлээд авсан. Харин үүнийг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцээд, хуулиар тогтоосон үүрэгт нь харшлахгүй байна гэж дүгнэсэн.

Энэ явдлаас хоёр жилийн хойно буюу 1996 онд УИХ-ын тухай хуулийн 22.1 заалт нь Үндсэн хуулийн 29.1 заалтыг зөрчиж байна гэж иргэн Д.Ламжав өргөдөл гаргасан. Энэ удаад Цэцээс заалтуудыг нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Үүнээс хойш нэлээд олон удаа энэ хуулийн тухай шүүмж гарсан ч дорх нь дараад авдаг байсан ба М.Энхсайхан ч тэр, Ц.Элбэгдорж ч тэр Засгийн газрыг дандаа УИХ-ын гишүүдээр бүрдүүлж байлаа.

Ийнхүү дээрх хоёр албан тушаалыг хашиж буй этгээд чухам УИХ-д харьяалагдах уу, эсвэл Засгийн газрын хүн үү, яг аль статусаар нь зохицуулагдах вэ гэдэг дээр маргасаар ирсэн. Мэдээж этгээдүүд аль алинд нь харьяалагдаж, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байсан, одоо цаашид зөрчих ч болно гэдгээ илэрхийлэв. Гол нь энэ асуудлын цаана Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямагт байсан гэдгийг хэн ч харсан ойлгохоор. Одоо болсон хойно давхар дээлийг тайлах ёстой гэж байгаа түүнийг улстөрийн имижээ дээшлүүлэх гэж байна гэхээс өөр юу гэх вэ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hulhi zangaa hezee bolih ve(98.206.10.166) 2014 оны 05 сарын 02

Ene elbegee zugeer l shouchin gar yum. Uls turiin zahiin bolovsrol soyol baihgui. Uchigduriin shiidveree unuudur tsutslaad, udriin yrisnaa oroi n uguisgeed. Yag zunusun chavgants boljee.Bitgii uls ard tumneer toglood baildaa.Uunees chin bolj mash ih chiregdel uusch bna. Yadaj Battulga shig er hun baij surla daa elbegee min.

0  |  0
хариулах(108.66.135.20) 2014 оны 05 сарын 02

Элбэгдоржийн зөв гэж юу байгаа юм бэ 15 жил тэнэгтүүлчихээд одоо болохоор хуцаад байна. Өшөө их юм хийсэн хүн хэзээ нэгэн цагт тарьсан үрээ хураах биз дээ. Монголоор тоглосон доо. Муу шоучин хошгоруулагч.

0  |  0
ljhg(37.2.244.183) 2014 оны 05 сарын 02

elbegee ooroo batluulsan bolhoor butsaaj tsutslahgvi gesen sanaa bhgvi yu malnuud min

0  |  0
zaluu(124.158.112.4) 2014 оны 05 сарын 02

Alatantuyagiin zahialgat bichees baina

0  |  0
Зочин (202.21.125.130) 2014 оны 05 сарын 02

Ганцхан Элбэгдорж баталчихсан хууль биш байна. Тэгэхээр энэ нь буруу болжээ гэдгийгээ харин харсан улс төрч бол Элбэгдорж байна. Бусад нь ашгүй юм боллоо гээд л хийгээд байж. Улс орноо хөгжүүлэх гэж алдаж ч онож ч явж дээ. Элбэгээ бол зөв хүн байна гэж ойлголоо.

0  |  0
Зочин (202.21.125.130) 2014 оны 05 сарын 02

Ганцхан Элбэгдорж баталсан хууль биш байна. Тэгэхээр энэ нь буруу болжээ харин харсан улс төрч бол Элбэгдоорж байна. Бусад ашгүй юм боллоо гээд л хийгээд байж. Улс орноо хөгжүүлэх алдаж ч онож ч явж дээ. Элбэгээ бол зөв хүн байна гэж ойлголоо.

0  |  0
8(103.9.90.229) 2014 оны 05 сарын 02

Элбэгдорж Батүүл тэргүүтэн Монголын улс төрөөс зайлах цаг болсон шүү. Эд улс орны хөгжлийг гацааж залуу үеээ үл тоомсорлож байна

0  |  0
bi(103.23.51.8) 2014 оны 05 сарын 02

АН-ын ардчилагчдын жинхэнэ нүүр царай нь энэ дээ зайлуул.

0  |  0
irgen(202.131.242.235) 2014 оны 05 сарын 02

novsh

0  |  0
Top