Кноп ам хоёр нь зөрөгчдийг алдаршуулъя

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 02

Өчигдрийн чуулганы ирц урьд хожид тохиолдож байгаагүй өндөр байсан нь хэвлэлийн хуудас бүрт бичигдэв.  Нийт 76 гишүүнээс  74 нь хуралдаа сууж 97,4 хувийн бүрэлдхүүнтэй хуралдсан явдал Монгол улсын түүхэнд  тэмдэглэгдэх шахсан.  Чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж дууссаны дараагаар "давхар дээл"-ийн хуулийг батлах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь  буюу 39 гишүүн  дэмжээгүй тул Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасан.

Ийнхүү дэмжигдэх байсан санал дөрвөн гишүүний кнопоор  зөрж, давхар дээлтэйгээ  үлдэх болсон нь зарим нэг сайдын магнай тэнийв.

Сайдуудын хувьд албан тушаалдаа хайртай байж болох ч ард иргэдээс сонгогдсон гишүүд тараа таниулж, саналаа зөрүүлэв.  Ингээд хэлсэн ярьсан үгээ хэд хоногийн дотор  мардтаг таван гишүүнийг манай сайт алдаршуулж байна.

Камер харахаараа амаа олохгүй олныг даган бурж, кноп харахаараа нэрээ танихгүй эсрэг санал өгч, сайдыг даган салбаганадаг гишүүд бол  О.Баасанхүү, Г.Уянга, Ц.Оюунбаатар,  Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун  нар.

О.Баасанхүү бол чухам л ард иргэдийнхээ төлөө дүр эсгэж, Х.Тэмүүжин сайдыг огцруулж, давхар дээлийг тайлах хэрэгтэй хэмээн сэтгүүлчдэд яриа өгч байсан.  Тэрбээр “Эрх баригчид эх орон чухал уу, албан тушаал чухал уу гэдгийг ялгаж салгахгүй байна.Манай намаас л гэхэд груван дээл давхарлаад өмсчихсөн хүмүүс байна. Халууцахгүй байгаа юм байхдаа" гээд л ёжилж суусан.

Г.Уянга давхар дээлний асуудал үндсэн хуулинд үл нийцэх учир саналаа өгөхгүй гэж байсан ч өчигдрийн байдлаар эсрэг санал өгөгчдийг тэргүүлэн кнопоо даржээ.

Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын хувьд  Ерөнхий сайдаас бусад нь давхар албан тушаалаа өгөх хэрэгтэй гэж байсан ч бас ам кноп хоёроо зөрүүлсэн.

Ц.Оюунбаатар бол Засгийн газрын үйл ажиллагааг эрс шүүмжлээд олон зүйл уналтанд орж байгаад би сайдад сануулсан гэж ирээд эсэргүүцэж байсныг иргэд тод санаж байгаа.

Бодит байдал бол ердөө энэ. Дээрх таван гишүүн бол ам ажлаа зөрүүлэн АН-ын талд кноп дарсан урвагчид. Ямартай энэ асуудлын эцэст ард түмэн ямар найдваргүй хүмүүсийг төрд гаргасан гэдгээ хараа биз ээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.249.85.140) 2025 оны 03 сарын 13

Ugaasaa l oilgomjtoi sh dee. Ard tumen eh orniihoo erh ashgiig yugaar ariljdan bolohiig ni shalgaval taarna.

1  |  0
ард түтэн(103.26.194.12) 2025 оны 03 сарын 13

нэг жилийн настай урвагч нар Уянга гэж ам нь зөрсөн авгай улсын үйлдвэрийн газрыг хамаатан залуудаа өгч, тэр нь дуртай хүнээ халж тоглож байна. Шудрага зүял байдаг юм уу

1  |  0
bi(103.23.51.9) 2025 оны 03 сарын 13

Албан тушаалын хахууль, авилгачид худлаа шудрага дүр исгэж шантааж хийсээр бүр гаршчихаж дээ. Болорчулуун, Даваасүрэн, Уянга нар албан тушаалын шантаажчингууд нь ойлгомжтой. Баасанхүү шаггүй шантаажчин сурагч юм байна л даа. Ганбаатар гишүүн шиг жинхэнэ шудрага байгаа ч шантаажчингууд аа. Баасанхүүгийн шудрага дүр исгэх нь ичмээр юм. Энэ хэдээсээ ялгагдах зүйлгүй шив.

1  |  0
Bahadur(202.21.112.202) 2025 оны 03 сарын 13

Үндсэн хуулийн 29,1 заалтыг өөрчлөхгүйгээр энэ хуулийг батлах нь бараг л стриптиз болох байлаа. Үндсэн хуулинд заасан учраас дараагийн парламент зөвхөн энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар хүчингүйд тооцоод л давхар дээлтэй болчихно. МАН яагаад 2016 оноос мөрдөхгүй наашлуулна гэж гүйлдээд байсан гэхээр өөрсдийгөө эрх барина гэж мөрөөдөөд тэр үед нь хууль засах зорилготой ажилласан. Ерөнхийлөгч үнэхээр давхар дээлийг тайлах гэж байгаа бол өөрийн 1998 онд хийсэн дордуулсан 7 өрчлөлтөө буцаах санал давхар оруулж ирэх байсан. Тиймээс хуулийн зөрчлийг арилгах зорилгоор бие даагчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барих болж байна. Энэ бол процедурын хувьд зөв. Сайтын сэтгүүлч нар сэтгэгдэлчингүү дээс ялгарах юмгүй болж. Ядаж нэг шат дээр баймаар юм.

1  |  0
Batuk(202.179.13.179) 2025 оны 03 сарын 13

Davhar deel geed shalchignaad baisan muusainuudiig yostoi saihan mad tavilaa

1  |  0
Sain bna(202.179.13.179) 2025 оны 03 сарын 13

Yostoi goyo ha ha

1  |  0
Top