Яг одоо МоАХ-ны гишүүд Нийслэлийн иргэний танхимд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тэд өчигдөр УИХ-ын чуулганаар "Давхар дээл" тайлах хуулийн төслийг унагасанд эсэргүүцэж, ийнхүү үзэл бодлоо нэгтгэж, Засгийн газартай хатуу ярихаар шийдэн цуглацгаажээ. МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн С.Дамдинсүрэн хэлэхдээ "Давхар дээл"-ийн хуулийн төслийг унагасныг манай холбооныхон эсэргүүцэж байна. Улс орны эдийн засаг хийгээд улс төрийн амьдрал хүнд байхад, улам хүндрэл үүсгэлээ. Ардчилсан нам доторх будлиан, үл ойлголцол, эв найрамдалгүй байдлаа засахгүй бол Ардчилал гэдэг утгаа алдлаа. Х.Баттулга сайд огцрох өргөдөл өгсөн нь зөв. Түүний араас хэд хэдэн сайд огцрох байх гэж бодож байна" гэлээ.
Ингээд МоАХ-ны гишүүн, өнөөдрийн хэлэлцүүлгийг санаачлагч Ц.Ширэндэвээс зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго юу юм бэ?
-МоАХ-ны 25 жилийн ойг тохиолдуулан бид хэлэлцүүлэг өрнүүлж байна. Бидний хаа хүрэхээр зорьсон зорилго өнөөдөр хаана хүрчих вэ гэдгийг ярина. Ардчилал гэдэг утгаа алдаж байна. Ард түмэн ч биднийг нэг шийдвэрт хүрч, үүнд өөрчлөлт оруулахыг хүсч байгаа. Төр засаг хүртэл үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Манай холбоо олон нам, эвсэл, холбоодыг үүсгэсэн анхдагчын хувьд ингэж ярихаас ч өөр аргагүй юм. Хамгийн гол нь худлаа ярьдаггүй, хариуцлагатай, ил то, шударга төртэй болмоор байна.
-Хэн Ардчилалын утгыг яаж алдагдуулаад байна вэ?
-Одоогийн Засгийн газар Ардчилалын утгыг алдуулж байна. Н.Алтанхуягийн хийгээд байгаа ажил бидний хүсч байсан зүйл огт биш. Хамгийн сүүлийн жишээ гэхэд "Давхар дээл"-ний төслийг унагасан явдал. Нэг хүн хоёр том ажил хийгээд амжилттай болохгүй, Улс эх орны ажил ч явахгүй. үүнийг мэдсээр байж, унагадаг нь Н.Алтанхуягийн хийсэн ажил. Мөн Р.Бурмаа гишүүнийг намаасаа хөөж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Хэдэн он юм бэ. Ардчилал мөн үү. Хүний эрх эрх чөлөө хааччихав. УИХ-ын гишүүн хүн ард түмнийхээ төлөө, өөрийнхөө үзэл бодлоор саналаа өгч болдоггүй тогтолцоо байж болох уу. Бид энэ гажиг тогтолцоог өөрчилтөл тэмцэнэ. МоАХ-ыхан үгээ хэлэх, төрд анхаарлаа хандуулах цаг болсон байна. Үнэнч шударгаар "Давхар дээлийг тайлна" гэж санал өгсөн гишүүддээ маш их баярлаж байна.
-Ямар замаар тэмцэх юм вэ?
-Бид УИХ-ын бүх гишүүдэд мэдэгдэл хүргүүлнэ. Шаардлага тавина. Хүлээж автал нь сонстол нь тэмцэнэ. Жагсаал зохион байгуулж ч болно. Бид улс төрд санаа тавьж, гажиг тогтолцоог өөрчлөх цаг нэгэнт болсон байна. Тууштай тэмцэх болно гэдгээ хэлмээр байна. Ардчилал бол жинхэнэ утгаараа Ардчилал байх ёстой. Ардчилсан Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг унагааж, Ардчилалаас урваж, Ухаалаг төрөөс татгалзаж байна. Үүнийг МоАХ-ыхан л өөрчлөнө.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 9 )
тийм л утгаа алдсанг нь мэдээд байгаа юм бол тэмцээч үхсэн элэнцэгээ хийж орон гэртээ нуугдаад суугаад байгаа юм ер нь энэ утгагүй явдал 2012 оны 7-р сараас л эхэлсэн шүү дээ яасан оройтож сэрж байгаа юм одоо монголд хүн чөлөөтэй үг хэлэх эрх хүртэл хаагдаж захаас нь барьж хорьдог жишиг тогтоод байна шүү дээ та нарын нөгөө их ардчлал эрх чөлөө үг хэлэх эрх олгосон гэж хуцаад байдаг чинь хаа байгаа юм өнөөдөр бид социализмын үеэс ч илүү айдастай амьдарч байна 60-70-аад оноос юм бүхэн өөрчлөгдөж ард түмэн чөлөөтэй үг хэлж шүүмжлэх эрх нээлттэй болсон байсан гэтэл одоо зөвхөн авилгач цагдаа нар гээд хэлсэнийхээ төлөө өнөөдөр баривчлагдан нийгэмээс тусгаарлагдаж байна тэр цагдаа нар чинь авилгач нь худлаа юм уу?? тэгвэл та нар яагаад өөрсдөө баяжсан цагдаагийн хурандаа нар гэж ирээд л бөөн сүр болоод байсан юм та нар хэнийг ч юу ч гэж хэлж болдог жирийн иргэн энэ төрийн алдаа завхарлын талаар үг хэлбэл шууд баривчлагдан хоригддог юм??? дарга нар нөгөө хэсэг даргаа дарж авахын тулд юу ч гэж хэлж доромжилж болдог юм уу?? дарга нар хүн жирийн иргэд хүн биш гээд танай тэр АН-ын чинь дүрэм мөрийн хөтөлбөрт заачихсан баидаг юм уу?? бас танаи ИЗНН-д өөртөө таалагдсан нохой мэт сүүлээ шарван шарвагнасан бүхэн албан тушаалд хүрдэг шудрагаар явсан нь бол зам нь хаалттай байдаг юм гээ биз дээ та нарын ардчлал гэж нэг иймэрхүү л харагдаад байгаа юм даа
MoAH gej hen be. 1990 oniiih bish bolson gedgiig hun bur medej bgaa sh dee. genko Battulga gyain yariad bgaa MoAH bol zugeer l teneguudiin negdel ataa horsol uburlusun shynaltangyydiin negdel sh dee. 1990oniihon hiidgee hiichihsen zorilgoo bieluulchihsen ylsyyd shuu. Uuniig ard tumen oilgodog bolchihson teneguud ee.
МоАХ-ын хууччуул юм ойлгохоо байсан юм байхдаа.Энэ хуулийг дахин өргөн барьж болно шүү дээ.Үндсэн хууль өөрчлөх комисс энэ хууль байсан байгаагүй оруулна.Одоо МоАХ-д олно хүн байхгүй болсон шүү . Та сүржигнэх хэрэг байхгүй.Ичээч ...
ОДОО Л МЭДЭРЧ БАЙГАА ЮМ УУ. АЛЬ ЭРТ УТГАА АЛДААД АВИЛАГЧ ОЛИГААРХУУДИЙН НИЙГЭМ БОЛЧИХСОН ШVVДЭЭ
MoAX nii partizanch biluu.Ta nariin yseejee balbaj ye ye Ardchilald gai chirj yavsnii ur ene. Jaaxan gegeersen chini deer baixaa. Odoonii zaluust ta nariin xotsrogdol eruusuu taalagdaxgui baigaa shuu. Ta MoAX gedeg modon deer suuj baisnaa genet shulmiin sanaa gargaa l xuruuduud unaval xarsaar suugaa l xugarch unaxiig xusexuu? Xooson tseejee balbagsadaa.
ankhnaasaa l yavuurgui tankhim baiguulagdsanshdee Jenko yah gej orson baisan yum be
Зиа, зиа, Шинэчлэлийн засгийнхаа эсрэг Ардчилсан холбоо нь тэмцээд байж дээ. Шинэчлэлээ ч хат даа, сүйрлийн засгийн газар гэвэл үнэнд илүү дөхөж очно.
Jinhene ardchilaliinhan bol temtsej chadna
Altanhuyag uneheer dendej bna bidnii hussen zuil ene bish ogtsroh heregtei ter horching