Б.Эрдэнэбат: Төмөр замыг ямар царигаар барихыг УИХ шийднэ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 06

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Өчигдөр намын бүлгүүд хуралдаж, МАН болон "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдааныхаа талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн. Харин АН-ын бүлэг орой болтол хуралдсан болохоор мэдээлэл өгөөгүй тарсан юм. Өчигдрийн хурлаараа ярьсан асуудлаараа өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр намын бүлгийн дарга Б.Эрдэнэбатаас  цаг үеийн асуудалтай холбогдолтой зарим зүйлийг тодрууллаа.

 

-Ер нь олон яамдыг  нэгтгэх, эдийн засгийг хэмнэх ямар арга хэлэлцэж байна?

 

-Засгийн газар Төсвийн тодотгол оруулж ирлээ. Харин Яамдын асуудлаа хэрхэн, оруулж  оруулж ирэхийг харж байгаа. Ан-ын  бүлгийн гишүүд Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт цомхон байх ёстой. тиймээс  өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. харин хэзээнээс вэ гэдэг хугацаань хувьд ярилцаж бол ярилцаж байна.

 

-Төмөр замын асуудал юу болж байна. Ямар царигтай байхаар саналаа нэгтгэв?

 

Ямар царигаар барихыг шийдээгүй байна. Өргөн барьсан тогтоолын төслийн хүрээнд царигийн асуудлыг УИХ шийднэ. 

 

-Х.Баттулга сайдын огцрох өргөдөлд танай намын  бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Засгийн газраас Х.Баттулга сайдын огцрох асуудлыг  УИХ-д  оруулж ирэхээр энэ талаар  АН-ын бүлэг хэлэлцээд, шийдвэрээ гаргаад явна. 

 

-Үйлдвэр худалдааны сайдын эхлүүлээд байсан ажлыг  өөрөөр нь үргэлжлүүлэн хийлгэх үү?

 

 -Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгаа ажил их бий.  Х.Баттулга сайд өөрөө сайн дураараа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.  Тиймээс  Засгийн газар энэ асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй.

-" Давхар дээл" тайлах  хуулийн төслийг дэмжсэнээс харахад  АН дотроо хагаралтай гэж ойлгогдлоо. Бүлгийн гишүүд дотроо нэгдмэл байр суурьд хүрсэн үү?

 

- Уг асуудал эцсийн хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгчийн анхны өргөн барьсан хувилбараас  180 градус эргэсэн. Ерөнхийлөгчийн төсөлд зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна гэснийг Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн яам гэж өөрчилсөн. Мөн  хуулийг 2016 оноос мөрдөнө гэж заасан нь 2014 он болсон.  Засгийн газрыг тогтворгүй болгох хөндлөнгийн өдөөлтөд АН орохгүй. АН хэзээ ч 100 хувийн саналаар асуудал шийдэж байгаагүй. Зарим гишүүд өөр өөрийн үзэл бодлоор байр сууриа илэрхийлсэн.

Н.Гачимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top