Манай улсын иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 07

УИХ-ын нэгдсэн чуулганаар Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр гишүүд тогтоолын төслийн байнгын хорооноос гаргасан саналуудыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр Чингис бондын эргэн төлөгдөх талаар ярилцахад Ч.Хүрэлбаатар гишүүн “Одоо манай улсад иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй байгаа” гэж хэллээ. Тэрээр “Ирэх 2017 онд төлөгдөх Чингис бондын өрийг тооцох юм бол иргэн бүрт ийм хэмжээний өр байгаа. Чингис бондын үлдэгдэл долларыг төгрөг болгоод банкинд хадгалуулсан гэж Эдийн засгийн хөгжлийн сайд нь өөрөө хэлсэн. Долларын ханшийг барих гэсэн энэ бодлого чинь буруу” гэсэн юм. Тэрээр мөн Чингис бондын зээлийг буцаан төлөхийн тулд одооноос төсвөө хэмнэх хэрэгтэй, яамдын тоог багасгаж төрийн захиргааны ажилчдын тоог багасгах хэрэгтэй гэсэн саналыг гаргалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.194.12) 2025 оны 03 сарын 13

Битгий горьд улсаас нэг ч тегрегний зээл тусламж аваагvй байж би болоод миний гэр бvл яахаараа ертэй байдгийн битгий амныхаа зоргоор хуцацгаа.улс орон,газар нутгаа,эрдэс баялагаа гадныханд худалдаж еерийн емч юм шиг загнасан егер толгойтнууд нь л тэр их ерее хувааж тел.битгий еерсдийн идэж ууж,тансагласан менгее ард тvмэнд vvрvvлэх гээд бай.хичнээн улс оронд бага юм хийсэн гэж донгодох боловч та нарын идэж уусныг бодоход хамаагvй бага тесев шvv

1  |  0
Top