Х.Тэмүүжингийн асуудлаар завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хаалттай хэлэлцсэн. Өглөө эхэлсэн чуулганы хуралдаан өдөр 13:00 цагт завсарлага авч, 14:00 цагаас үргэлжлүүлэн хаалттай хуралдсан. Харин сая  17:00 цагийн үед уг асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан байна. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлаар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байсан бол энэ удаад МАН-ын бүлэг завсарлага авч байна. Хаалттай хуралдаанд  цагдаа, прокурорын байгууллагын төлөөлөл оролцсон юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top