Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байгаа. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлийг зургаан сарын өмнө батлахад ам. долларыг 1386 төгрөгөөр тооцож баталсан юм. Гэтэл өнөөдрийн чуулганд нэг ам.долларыг ахиад 1386 төгрөг байхаар тооцсон тогтоолын төсөлийг Засгийн газар оруулж иржээ. Үүнд Ч.Хүрэлбаатар гишүүн нэлээд бухимдаж ингэж хэллээ.
“Монголын бизнес эрхлэгчдийг ингэж доромжилж болохгүй ээ. Нэг өдрийн өмнө ч гэсэн алдаа завхарлыг засч болдоггүй юм уу. Энэ 76 ичихгүй хачин юм хийгээд суух юм. Бид нар ийм худлаа бичиг баримт хийгээд суух юм уу. Засгийн газар арайч дээ. Үнэхээр биднийг бухимдуулж байна. Нөгөө данхар төрөө хасна гэсэн хаана байгаа юм.
Нөгөө хошин шог дээр гардаг шиг Засгийн газар нээрээ арай л байна аа. Өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувь гэж байгаа. Тэгээд ниргэн бүрийг 4 сая төгрөгийн өрөнд оруулчихсан. Болохгүй бол хуулиа өөрчилж болно ш дээ. Та нар өөрсдийнхөө хэргцээтэй зүйлийг өөрчилж болдог. Бусдыг нь болдоггүй юм уу. 100 хоногийн дотор хямарлаас гарна гэдэг чинь хаана байна. Эрхэм гишүүдээ энэ юу болоод байгаа юм бэ. Доллар чинь 1814 хүрчээд байна. Арай ингэж Монголын бизнес эрхлэгчдийг доромжилж болохгүй ээ” гэлээ.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )