Л.Гансүх: Юун оргон зайлах, би хагалгаанд орсон

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 10

“Нүүрс” хөтөлбөрийг ашиглан мөнгө завшсан хэрэгт холбогдоод байгаа Л.Гансүх гадаад руу оргон зайлсан гэж бид албаны эх сурвалжаас мэдээлэл авч мэдээлсэн. Гэтэл чуулганаар үг хэлэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнийг өмөөрлөө. Тэрбээр хэлэхдээ “Л.Гансүх оргоогүй. Солонгост эмчилгээ хийлгэж байгаа гэв.  

Харин Л.Гансүх солонгосоос ингэж ярьжээ “Юун оргон зайлах вэ. Зүгээр байгаа хүнийг ингэж гүтгэж болохгүй шүү дээ. Би хөлний ясний хагалгаанд орсон юм. Яс учраас хугацаа шаарддаг юм байна. Ирэх нэг дэх өдөр шинжилгээгээ өгчихөөд очино. Энд байгаа учир нарийн мэдээлэл алга. Очиж байгаад тодорхой ярья. Ер нь худал мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг холбогдох газарт нь өгнө гэсэн бодолтой байна. Надад улсын хөрөнгө мөнгөөс идэж уусан асуудал байхгүй. Би өдөр болгон туслахтайгаа холбогдож байгаа. Өнөөдрийг болтол надад ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Би шудрага бус юм хийдэггүй. Хийх ч үгүй. Харин гүтгэж доромжилмоор байвал намайг л оролд. Харин миний гэр бүл, үр хүүхдүүдийг минь тайван байлга. Нэг юмыг хатуу хэлье. Энэ увайгүй үйлдэлтэй хатуу тэмцэнэ. Би Засгийн газраас хэрэгжүүлсэн Нүүрс хөтөлбөрийн танилцуулгыг олон нийтэд дэлгэрэнгүй хүргэнэ. Харин хийснээ тайлагнаж, дүгнүүлэх боломж олдлоо”.

Ямартай ч хил даваад алга болсон нь гарцаагүй үнэн ч тэрбээр Ерөнхий сайдтай хамтран өөрийгөө өмөөрлөө. Үнэхээр түүнийг эмчилгээ хийлгэж байгаа эсэхийг одоогоор батлах аргагүй байгаа тул хэн нь худал хэн нь үнэн хэлснийг  хууль хяналтын  байгууллагынхан олж тогтооно биз ээ.

Н.Ганаа

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(61.155.136.188) 2025 оны 03 сарын 13

That”s a posting full of initghs!

1  |  0
эрүүл судас (202.179.20.149) 2025 оны 03 сарын 13

5 сарын 14-ны Лхагва гаригт 14 цагаас Атеросклероз буюу судасны хатуурал нарийслаас шалтгаалах зүрх судасны эмгэгүүдийг эрүүлжүүлэх боломжийн талаар эрүүл мэндийн лекц явагдах гэж байна. Тус лекцэнд Даралт ба хуян, Тархи болон зүрхний судасны хатуурал, нарийсал, /ишеми/, бусад эрхтнийг тэжээх судасны бөглөрөл зэргийн талаар дэлгэрэнгүй ярьж зөвлөгөө өгөхөөс гадна Судас цэвэрлэж, холестрин бууруулагч бүтээгдэхүүнийг танилцуулах болно. Тус лекцэнд оролцогчид 11$-110$ бүтээгдэхүүний сугалаат урамшуулалтай. Утас: 96665038 Та бүхний нас залуу цус шингэн байх болтугай

1  |  0
Top