АН Х.Баттулгын оронд өөрийхөө хүнийг тавина

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 16

Өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүнээс огцрох хүсэлтээ өргөн барьсан. Түүний ийнхүү огцрох болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөлтэй холбоотой гэсэн таамаг бий. Тодруулбал, Х.Баттулга гишүүн анхнаасаа энэхүү “давхар дээл”-ний хуулийн төслийг дэмжиж байсан бөгөөд үүнээс болж намын эсрэг байр суурьтай гэж буруутгагдаж улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн доторх хагаралдаан нэмэгдсэн гэж хэлж болно.

Одоогоор АН-ын зүгээс “дан дээл”-тэй сайдынхаа талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа хэдий ч түүний саналыг хүлээн авч байгаа бололтой. Учир нь Х.Баттулга сайдын оронд суух шинэ сайдын талаарх яриа гараад хэд хонож байна. Ямартаа ч АН-ын зүгээс өөрийн хүсэлтээр огцорсон сайдын оронд намын гишүүнээ тавихаар болжээ. Тодруулбал, ҮХАА-н сайдын суудалд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж болон тус яамны Төрийн нарын бичгийн дарга Х.Золжаргал нарын нэр яригдаж байна.
Харин Ерөнхийлөгчийн зүгээс түүний зөвлөх А.Ган­баатар болон Л.Пүрэв­­сүрэн, Там­гын газрын дэд дарга Б.Нэргүй­гийн нэр ч хав­чуулагджээ. АН-ын анхны хуваариар бол энэ суудалд МоАХ-ны хүн байх ёстой гэдэг шуум ч байна.
 
Д.Янжмаа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.48) 2025 оны 03 сарын 13

Түвдэндорж батлан хамгаалахын сайд нараас архичин хамгийн муу сайд бсан

1  |  0
ok(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

Tiim hun bhgui shuu dee

1  |  0
TUNGAA(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

ARD TUMEN EKH ORNOO GESEN SETGELTEI HUN L HEREGTEI

1  |  0
Deegii(202.70.46.199) 2025 оны 03 сарын 13

Eneees uur hun bhgui yum uu?

1  |  0
Tsee(112.72.13.81) 2025 оны 03 сарын 13

Yum hiideg l hun taviaraa

1  |  0
ganaa(112.72.13.81) 2025 оны 03 сарын 13

uls turiin shunal

1  |  0
ganaa(112.72.13.81) 2025 оны 03 сарын 13

uls turiin shunal

1  |  0
Top