“Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэгийг өнөөгийн манай улсын нийгэм бэлхнээр харуулж байна. Монгол улсын их хурал, Засгийн газар гэж хоёр “сайхан” удирдлага байгаад хэнд хэрэгтэй юм бэ. 2014 оны хаврын чуулган эхэлсэнээс хойш хийсэн бүтээсэн ажил үнэндээ алга. Өнгөрсөн намрын чуулганаар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсын их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй” гэдэг хуулийн төслийг УИХ-д өргөн бариад үүнийгээ 2016 оноос хэрэгжүүл гэсэн. Энэ асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд, сөрөг хүчний зүгээс хандаж зөрүүдэлдэг зангаараа хугацааг нь өөрчилж, түүн дээрээ маргалдаж, тэмцэлдсээр зургаан сарыг өнгөрүүлчихээд дараа нь бүр хэрэгсэхгүй болгоод өнгөрсөн.
Ингээд удаагүй байж байтал Х.Тэмүүжин сайдыг огцруулах хуулийн төсөл яригдаж, завсарлага авч хаалттай хэлэлцэж явсаар сар гарангийн хугацаа өнгөрсөн хойно огцруулах төсөл санаачлагч О.Баасанхүү хуулиа эргүүлэн татчихаж байгаа юм. “Хуулиа эргүүлэн татах байсан юм бол улсын ажил хойш татаж, яах гэж хууль санаачилдаг юм, тоглоом юм уу” гэж зэмлэх гишүүд нэлээд байлаа. Харин тэдэнд хариу болгож Ц. Баянсэлэнгэ гишүүн “Улсын их хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлаад эргүүлэн татлаа. Ийм эрхтэй юм чинь юун даа уурлаад байгаа юм та нар” гэж том дугарсан. Бүрэн эрх, эрх чөлөө байхад улсын ажил яаж явах нь тэдэнд хамаагүй бололтой.
Мөн Х.Баттулга сайд сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өргөн бариад уг асуудал Байнгын хороо, Засгийн газраар хэлэлцэгдэж, дэмжигдсэнээр өчигдөр УИХ-аар хэлэлцсэн юм. Ингээд хэлэлцэж байх явцад гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Х.Баттулгаас асуулт асууж байсан юм. Энэ үеэр барагтай бол дугардаггүй Увсын Чойлжилсүрэн гишүүн Х.Тэмүүжин сайдаас ингэж асуулаа “Та ямар шалтгаанаар сайдын суудлаас буух гээд байгаа юм бэ. Би байнгын хорооны хуралдаанд суугаагүй болохоор мэдсэнгүй. Би таныг хамгийн огцрох ёсгүй сайд гэж бодож байгаа юм” гэв хариуд нь Х.Баттулга сайд “Огцрох үндэслэл Сонин дээр гарсан байна лээ” гэдэг ганцхан өгүүлбэр хэлэв. Бүхэл бүтэн салбарын сайд албан тушаалаа өгөх гээд байхад УИХ-ын гишүүн түүнийг яах эсэхийг шийддэг, кноп дарахаар ирсэн хүн юунаас болж огцрох гээд байгаа хэдхэн өгүүлбэрийг уншиж амжаагүй явна гэдэг эмгэнэлтэй байна. Эндээс харахад л гишүүд өөрт нь ашиггүй зүйлд ач холбогдол өгдөггүй нь харагдаж байгаа юм. Түүний огцрох гэсэн шалтгаан нь анхнаасаа давхар дээлийг тайлна гэсэн байр суурь л байсан юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гишүүд асуулт асууж, “Эдийн засгийг хямраасан. Эргүй тэнэг огцроод алга болоод өгөөч. Ард түмний амьдралд битгий гай болоод бай”. Гэцгээж байв. Гишүүдийн ааш аягаас харахад Ерөнхий сайдын эсрэг босоход ч бэлэн харагдлаа. Дэндүү гаж эрх чөлөө эдэлж буй эрхэм гишүүд бие биенээ дийлж, доош нь хийх өөрийнхөө уншаагүй, сонсоогүй тэнэгээ гайхуулсаар бүрэн эрх, би мэдээгүй гэсээр цагийг өнгөрүүлж байхад, долларын ханш дийлдэхээ байгаад ард түмний амьдрал хямарчихлаа. Хийж бүтээж, чадахгүй бусдад автаж, хий дэмий юм ярьдаг гишүүдийг УИХ- аас татаж унагаж, нэлээд том их цэвэрлэгээ хийхээс нааш энэ байдал өөрчлөгдөхгүй нь лавтай. Мөн хүнээ зөв сонгоогүй сонгочдын хариуцлага ч бий.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 24 )
бид сонгоогүй. хар машин болон намынх нь дарга нар нь сонгосон.
Ene gishuudiin zarim ni garaa zurhen deeree tavisan baina. zarim ni zugeer garaa unjuulaad zogsoj baih yum. Eh orondoo hairtai ni zurhen deeree garaa tavisan, hairgui hudalddag ni garaa unjuulaad zogsoj baigaa yum uu?

”Муу хунд уг буу заа! Мухар ухэрт худаг буу узуул” гэж ард тумэн ямар ухаалаг хэлээ вэ? Дахин АН- саналаа огохгуй гэж бий бат итгэсээн. Ярихч юм алга. Цайрчихсан луйварчингууд гэж даанч бодоогуйдээ харамсаж сууна.

Бид нарын сонгосон сонголт үнэн тэнэг байгаа биз. 2016 онд бас л ингэх биз дээ. Хэн бидний сэтгэл санааг эргүүлж паналдаж тархи угааж чадна тэд ялдаг шүү дээ. Тийм болохоор АН-хан эцэг эх ах дүү хамаатан садангуудыг нь ажил орлоготой болгож одон мядалаар хоморголон шагнаж өөртөө татаж чадаж байгаа болохоор АН л ялна даа. Дээр нь МАН-хан болон дэмжигчдийг нь харааж зүхэж гутаан доромжилж хэлмэгдүүлж шоронд хийж алж чадаж байгаа болохоор тэд хулчингүй арчаагүй дорой харагддаг болж дээ.

энэ 76 болимоор юмаа ичмээр юмаа. аймаар юмаа тэдэнд даанч тийм ухаан байхгүй л дээ
энэ 76 болимоор юмаа ичмээр юмаа. аймаар юмаа тэдэнд даанч тийм ухаан байхгүй л дээ
KKKKKK Teneguudiin armi genee hi hi hi hi gijig hurchihlee haa ha ha
сонгосон гишүүдээ бүгдийг нь татаж болдог болоосой
сонгосон гишүүдээ бүгдийг нь татаж болдог болоосой
сонгосон гишүүдээ бүгдийг нь татаж болдог болоосой
доллар гэдэг мангаагаас болоод бүх юмны үнэ дийлдэхээ байлаа энэ 76 мангасын ч хэрэг алга
доллар гэдэг мангаагаас болоод бүх юмны үнэ дийлдэхээ байлаа энэ 76 мангасын ч хэрэг алга
OOrsdiin songoson gishuunee bugdeeree tataj avah uu.
OOrsdiin songoson gishuunee bugdeeree tataj avah uu.
2 сарын өмнө 12000 авч байсан эм өнөөдөр 19000 болчиж
Yag unen kkk