В.Путин Ц.Элбэгдоржтой уулзаж, чухал асуудлыг шийднэ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 19

  

Энэ сарын 20-21-нд Хятадын Шанхай хотноо Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх, дээд шатны IV бага хурал болно. Уг хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зинпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын  24 орны төлөөлөгчид оролцох юм.

 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр Оросын төлөөлөгчид энэ үеэр  нийт 40 гаруй гэрээ хэлэлцээ хийхээр бэлтгэж байгаа аж. Хэлэлцээрийн ихэнх нь мэдээж  Засгийн газар хоорондын гэрээ бөгөөд В.Путин Си Зинпин нарын хэлэлцээрийн дараа уг асуудал нь  шууд батлагдах юм байна. Украины асуудлаас болж, Европтой харилцаа муудсан Оросын хувьд Хятадтай хамтран ажиллах нь их чухал болоод байгаа. Саммитийн дараа Орос Хятад улсууд хамтын ажиллагаа, стратегийн харилцан ажиллагаа шинэ түвшинд гарсан талаар хамтарсан мэдэгдэл хийх юм байна. Мөн Шанхайд болох Орос-Хятадын бизнес форумд Крымийн Хөгжлийн сайд Олег Савельев, “ГазПром”-ын тэргүүн Алексей Миллер, "Роснефть"-ийн захирал Игорь Сечин нар оролцох юм. ОХУ-ын “Роснефть” Хятадын "СИНОПЕК" компанитай нефть нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулах нь тодорхой болсон бол "Газпром" Хятадын CNPC компанитай байгалийн хий нийлүүлэх гэрээ хийхээр бэлтгэгдэж байгаа аж. Үүнд байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах эсэх шийдэгдэх болно. Хятадад анхны хий 2019-2020 онд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

 Мөн В.Путин Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Иракын Ерөнхий сайд Нури аль-Малики, Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай, Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани нартай 20-нд уулзах юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haha(27.123.214.117) 2025 оны 03 сарын 13

Ebe hiin hooloi mongoloor dairuulj chadahguiee,

1  |  0
dorj(157.157.140.238) 2025 оны 03 сарын 13

hiin hooloi demii biz dee...heden jiliin daraa ukraina shig urunduu barigdaad balrah biz

1  |  0
Болд-Энх(108.235.12.252) 2025 оны 03 сарын 13

хийн хоолой дээр орос хятадад манайхыг тойруулаад шууд тавих газар мундаагуй,хоёрт гэж хашир хун гэж хаширсан хунийг хэлдэг юм гэдэг,орос нэг унасан нухэндээ дахиж унах уу,орос манайхыг гадаад улс гэж уздэг билуу гээд олон асуудал бий,харж л байя

1  |  0
Бат-Энх (180.235.182.161) 2025 оны 03 сарын 13

хийн хоолой явуулж болох ч цаад гэрээ шийдэл нь маш сонирхолтой юм, Учир нь магадгүй 50 жилийн дараа Монгол улс маань одоогийн Украйн шиг л болохгүй байх нь чухал юм . Энэ хийн хоолойн асуудал ер нь бол орчин цагийн эзлэн түрэмгийлэх дайн маягийн болчих гээд байгаа нь гол асуудал байгаад бна гэж хараад бна зөв бурууг нь ард олон шүүн хэлэлцэх бизээ.

1  |  0
Top