Владимир Путин: Монгол, Орос хоёрт хамтран ажиллах сайхан боломж бий

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 22

Оросын “Риа Новости” агентлаг В.Путин, Ц.Элбэгдорж нарын хооронд өрнөсөн ярианы талаар бичжээ. Энд манай Ерөнхийлөгчийн төмөр зам, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг ихэд онцолсон байна.

Гэхдээ энэ удаагийн уулзалт манайд төдийлөн үр дүнтэй байж чадаагүй гэдгийг учир мэдэх хүмүүс яриад байгаа. Ялангуяа дамжуулах хоолойг Монголоор дайруулан татах асуудалд Орос, Хятадын аль нь ч тоймтой хариу өгөөгүй. Харин манай Ерөнхийлөгч Ялалтын баярыг тэмдэглэх асуудлаар дорвитой үг хэлсэн ухааны юм ярьсан.

Доорх мэдээнд Монголын саналд Владимир Путин ямар хариу хэлснийг бичжээ. Угаас түүний ашиг сонирхол Монголын уул уурхай, уран, төмөр замд давамгай байр сууриас оролцож байж хамтын ажиллагааны тухай ярина гэдэгт чиглэсэн аж.


Владимир Путин: Монгол, Орос хоёрт хамтран ажиллах сайхан боломж бий

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхайд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой ярилцжээ. Энэ үеэр Путин “Шанхайд тантай уулзаж байгаадаа тун таатай байна. Манай хоёр орны харилцаа тун чухал түвшинд явагддаг. Монгол Улс бол манай гадаад худалдааны хоёр дахь том түнш. Бидэнд өргөн хүрээний үйл ажиллагаа явуулдаг хамтарсан аж ахуйн нэгж бий. Сүүлийн жилүүдэд бага зэрэг асуудал гарсан ч буцаад хэвийн ажиллаж эхэллээ” гэжээ.

Энэ үеэр Цахиагийн Элбэгдорж орчуулагчгүйгээр Путинтай ярилцаж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх боломж их байгааг хэлсэн. Тэрбээр нэн түрүүнд төмөр замын асуудлыг хөндсөн бөгөөд “Монгол Улс Хятад, Оросын дунд оршдог. Тэгэхээр төмөр зам болон бусад тээврийн дамжин өнгөрөх хамгийн дөт зам болдог. Тиймээс бид эдгээр функцад ач холбогдол өгөх ёстой” гэсэн юм.

Түүнчлэн дамжин өнгөрөх тээврийн асуудлаар гурван талт хэлэлцээр хийхийг хүссэн. Мөн яг энэ асуудлаар хоёр тал ахиц дэвшилд хүрэх боломжтойг онцоллоо.

Цахиагийн Элбэгдоржийн хэлснээр, хоёр улс 1949 онд байгуулсан “Улаанбаатар төмөр зам”-ын хэлэлцээрийг дахин шинэчлэх шаардлагатай байгаа гэсэн. Тэрбээр энэ онд Халхын голын Ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйг мэдэгдээд “Энэ бол бидний ялалт” гэж хэлэв. Путин энэ талаар “Энэ ойг хоёр улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх талаар танай тал бодолцох хэрэгтэй” гэлээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unen(172.248.39.219) 2014 оны 05 сарын 23

alibaa ulsiin toriin teguun gedeg ali ch ulsiin toriin terguutei, end tendxiin yariltslagad ugee zob bodoj xelj baix estoi, elbegee eronxiilogch maani ene tald deeree xeniig ch daguulaxgui,,xarin eronxii said maani setsuu baina daa. ug ysrua myytai xaashaa ch gex yum be dee, ug ni ajilsag xun l dee, uuniig bol xuniig xuleen zobshoorno, eronxiilogchoos ulsiin gadaad daxi xubi zaya shiidegden, aisan dulagnasan bue barisan tiimerxuu baibal eleg baruylaad l exelne, ukrainiig xar k daa

0  |  0
ЗОЧИН(103.26.194.11) 2014 оны 05 сарын 23

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Шажинбат(112.72.13.3) 2014 оны 05 сарын 23

Даанч Монгол нь туйлбаргүй, найдваргүй, орон гаран, хулхи, яг нэг удаагийн тариур, нэг удаа хэрэглээд л хаях зориулалтын бэлгэвч шиг.

0  |  0
zochin(188.63.240.223) 2014 оны 05 сарын 22

ih zuv asuudluudiin talaar sanal tavisan baina demjij baina

0  |  0
Top