09:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэв.
Ажлийн хэсгийн хуралдаан:
11:00 цагаас Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд.
Үйл явдлын цагалбар:
10:00 цагаас Монгол Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 8 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Үндэстний өгүүлэмж” гар бүтээлийн уралдаан Монголын хүүхдийн урлан бүтээх төвд нээлтээ хийнэ. Утас:99999022, 77108988
10:00 цагаас Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураалтыг иргэдэд хүндрэлгүй, нэг цонхоор, онлайнаар зохион байгуулдаг болохоор Нийслэлийн мэдээллийн технологийн газраас боловсруулсан шинэ системийн нээлт Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 88781218 325044 91040607
10:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд “Өмгөөлөгч-Иргэн таны төлөө” өдөрлөг эхэлнэ. Энэ үеэр өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, хууль эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Холбоо барих утас:98066116
10:30 цагаас Монгол Улсын Прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнуудын дунд уламжлал болон зохиогддог спортын анхдугаар тэмцээний нээлт Гаалийн Ерөнхий Газрын спорт зааланд болно. УЕПГ ХМОНХА
11:00-14:30 цагийн хооронд Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдэд зориулсан "Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах арга туршлагаас хуваалцах уулзалт, сургалт" Хэвлэлийн Хүрээлэнд болно.
11:00 цагаас Монголньюс мэдээллийн төвд Хөгжлийн бэрхшээлтэй ир гэдийн байгууллагуудын үндэсний холбооноос нийтийн тээврийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.
11:00 цагаас Багшийн хөгжлийн ордны 605 тоотод 21 аймгийн 5,6 жил ажилласан гадаад хэлний багш нарын сургалт эхэлж байна. Сургалтыг БМДИ "Сантис" гадаад хэлний сургалтын төвтэй хамтран явуулж байгаа юм. Нийт 10 өдрийн сургалтыг зөвхөн Америк багштай явуулж байгаа гэдгээрээ энэ удаагийн сургалт онцлогтой юм. Утас: 97113649
11:00 цагаас Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Хүүхэд гэр бүл хөгжлийн төвд Сүхбаатар дүүргийн ахмадын хорооноос Ахмадын спорт-урлагийн үзүүлэх тоглолтыг зохион байгуулна. Та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Холбогдох утас: 91399149
12:00-14:00 цагийн хооронд Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ажлын хүрээнд “Баянзүрх баян иргэн-бидний оролцоо”-2 сэдэвт жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа Жуковын талбайд болно. Утас: 99188007
12:00 цагаас Монголньюс мэдээллийн төвд Сагсан бөмбөгийн “Хасын хүлгүүд” клубээс АНУ-ын “Eagles” багтай хийх халз тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагаас Сэргээн засах хөгжлийн үндэсний төвд “Мэргэжил бүхэн сайхан” уриан дор жил бүр зохион байгуулагддаг мэргэжил сурталчилах өдөрлөгт урьж байна. Тус арга хэмжээнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Боловсролын сайд Л.Гантөмөр болон бусад албаны хүмүүс оролцож шилдэг сурагчдад шагнал гардуулна. Утас: 99169710
15:00 цагаас Стандартчилал, хэмжил зүйн газар дээр “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын холбооны төсөл хэрэгжүүлэлтийн талаар, Монгол Улс Европын холбоо хоерын цаашдын хамтын ажиллагааны талаар шууд ТЕЛЕКОНФЕРЕНЦ зохион явуулах гэж байна. Энэ уулзалтанд Монгол Улсын талаас Эдийн засгийн хөгжлийн яамны, Гадаад харилцааны яамны, Стандартчилал хэмжил зүйн газрын төслийн багийн төлөөлөгчид, Европын холбооны зүгээс СEN / CENELEC Европын холбооны стандартын байгууллалгын дарга нар оролцох гэж байна. Утас 99006864
16:00–19:00 цагийн хооронд “Польшт суралцахаар төлөвлөж буй болон мэдээлэл авах хүсэлтэй оюутан залууст зориулсан Нээлттэй Өдөрлөг” Шинэ Үе Дунд Сургууль дээр зохион байгуулагдах гэж байна. Утас: 94115940, 99127673

Сэтгэгдэл ( 1 )
Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.