Улаанбаатарт бороотой,13 хэмийн дулаан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 24

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв  болон  зүүн зүгийн нутгийн  ихэнх,  говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи  нутгийн  зүүн хэсгээр баруун өмнөөс , бусад нутгаар баруун  хойноос секундэд 5-10 метр. Говь талын нутгаар секундэд  түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн  бүсийн өмнөд хэсэг болон Дорнод Дарьгангын тал нутгаар 17-22 градус,  бусад нутгаар 12-17 градус дулаанбайна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр,  түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ.Сэрүүсч  12-14 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10градус дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top