Намын бүлгүүд хуралдана

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 26

5 дугаар сарын 26-ны  Даваа гарагт:    

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан  “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

 5 дугаар сарын 26-ны  Даваа гарагт: 

  • Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад  хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00цагаас 334 тоот өрөөнд;
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгынхорооныажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
  • Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооныажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдохбусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйнбайнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцох уулзалт, ярилцлага 14.00 цагаас “Г” танхимд/Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгынхороо хамтарна/;
  • Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооныажлын хэсгийн хуралдаан 15.00цагаас “Б”танхимд;
  • Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооныажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В”танхимд;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг  хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооныажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Б”танхимд;
  • “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг шалгах Эдийн засгийн байнгынхорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд;

Жич:“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхүүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн  гишүүд Клиникийн нэгдсэн  хоёрдугаар эмнэлгийн дотор ажиллаж буй эмийн сан болон хотын захын 2 эмийн сангийн үйл ажиллагаатай14.00 цагаас явж танилцана.

5 дугаар сарын 27-ны Мягмар гарагт:

  • Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00-13.00 цагт “Б”танхимд;
  • Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В”танхимд.

 

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top