Давхар дээлтэй 17 сайдын нэг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сайдын албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өргөн барьж түүний хүсэлтийн дагуу Байнгын хороо болон УИХ-ын чуулганаар уг асуудлыг авч хэлэлцээд үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэдэг санал гарсанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин одогоор буюу дараагийн сайдыг томилтол түр хугацаагаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг өөрийн ажлын хажуугаар ҮХАА-н сайдын ажлыг хавсран гүйцэтгэж байгаа. Хамгийн их ачаалалтай Уул уурхайн сайд уг асуудлыг хариуцан хүнд ачаа үүрч байгаа учир даараагийн сайдыг хурдхан томилж улсын ажлыг урагшлуулах нь зүйтэй байна.
Уг нь Ардчилсан нам хуралдаж, нэгдсэн байр суурьд хүрээд сайдаар томилох хүнээ Ерөнхий сайдад санал болгох ёстой юм. Ингээд уг асуудлыг Ерөнхий сайд Их хуралд санал болгон оруулж ирэх учиртай юм. Гэтэл АН-ынхан хуралдаагүй сайдын асуудлыг яриагүй гэхээс өөрийг хэлэхгүй байгаа. Дараагийн сайдыг АН-ын аль фракциас сонгох вэ гэдэг асуултын тэмдэг бөгөөд сонирхолтой байгаа юм. Үүн дээр бас санал нэгдэж чадаагүй байж ч мэдэх л юм. ҮХААЯ МоАХ-нд хуваарилагдсан учраас дараагийн сайд ч МоАХ-ноос томилогдох магадлал өндөр байгаа.
Судлаасаа буусан Х.Баттулга өөрийн орыг залгах сайдын суудлыг шатрын нүүдэл шиг тооцоолсон байх учиртай. Тэр хүнийхээ нэрийг Ерөнхий сайдад хүргүүлээд ч авсан. Хэн гэдэг хүний нэр болох одоогоор тодорхойгүй байна. Энэ нь эрх баригч АН-ынханы л шийдэх асуудал. Одоогийн байдлаар АН дотроос Д.Нямхүү, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, ҮХАА-н яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал гэсэн хүмүүсийн нэр тааварт яваа. Нийгэмд ч хүлээлт үүсгэж улсын ажил уясан шинэ сайдын асуудлаа түргэн шийдэхийг чинь нийгэм хүлээж байна шүү эрх баригч Ардчилсан нам аа.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 1 )
Түмэн шувуутын Эрхэмбаяр уу. За ёстой мэднэ ах дүүгээрээ бусдыг дарамталсан боловсролгүй хөгийн юмнууд байдаг юм. Хамгийн хоцрогдсон бүдүүлэг хүмүүс Яана даа АН-ханд нэг иймэрхүү л улсууд зөвлөх нэртэй төрийн албанд хулгай луйвар хийгээд хувийн бизнесээ ажиллуулсан болоод хульхидаж амьдардаг. Үхснийх нь зөвлөх хөгийн юмнууд