Тамхи,тамхины хэрэглээний талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Тамхины үнэ, татварыг нэмэхийн ач холбогдол нь юу юм бэ?
-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжээд нэг жил гаран болж байна. Хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа хууль болсон. Гэхдээ эмэгтэйчүүд, хүүхдүүд, эхчүүдийн зүгээс хамгийн их санал ирсэн. Хууль амжилттай хэрэгжиж байгаа гэж хэлж байна. Жил бүр манай улс 5-р сарын 30-ны өдрийг тамхины эсрэг өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. тэмдэглэсээр ирсэн байга юм. Манай улс дэлхий дээр хамгийн хямдхан тамхи зардаг улс бол манайх л байгаа. Тамхины үнийг нэмэгдүүлэхгүй байна. Энэ нь нэг талаараа буруу юм. Хүн бүр аваад татах боломжтой үнэтэй учраас тамхины хэрэглээ манай улсад өндөр байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын зөвлөмжөөр тамхины жижиглэн худалдааны газар олон байх тусам тамхидалт их байдаг гэсэн. Засгийн газар болон гишүүдийн зүгээс дэмжиж, тамхины татварыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Тамхины үнийг нэмж байж хэрэглээг багасна. Үүнийгээ дагаад тамхинаас үүдэх өвчлөл багасах учиртай юм.
-Өсвөр насны хүүхдүүд тамхинд орж байна. Үүнд юу хамгийн их нөлөөлж байна вэ?
-Хууль бусаар зардаг. Жижиглэн худалдааны газрууд олон байгаатай холбоотой. Мөн ширхэгээр буюу нэг хоёр зуун төгрөгөөр тамхи зарж байгаа учраас хүүхдүүд авч татаад байна. Тамхины үнийг 10 хувиар өсгөхөд л тамхи татдаг хүмүүсийн 10 хувь нь тамхинаас татгалзаж эхэлдэг. Иргэдийн хармаатай ярьж байна гэсэн үг. Тэгэхээр тэд чинь тамхиа авах уу талхаа авах уу гэдэг бодно шүү дээ. Монгол улсад тамхины татвар жижиглэн худалдааны 36 хувьтай тэнцүү байгаа. Энэ нь 70 хувьтай тэнцэх юм бол иргэдэд бодитооор нөлөөлдөг гэж үздэг л дээ. Нэг хайрцаг хамгийн хямдхан тамхийг зургаан мянган төгрөг болгочих юм бол худалдан авалт буурна. Хор худалдаж авсанаас амьдралд хэрэгтэй өөр зүйл худалдаж авсан нь дээр гэж үзнэ шүү дээ. Мөн төсөвт үүгээр нэлээд мөнгө орж ирнэ. Онцгой татварыг нэмэгдүүлсэнээр төсвийн мөнгө нэмэгддэг. Гэхдээ тамхи татдаг хүмүүст дадал үүссэн байдаг болохоор тэр болгон хурдан татгалзаж чаддаггүй. Тамхиа худалдаж авсаар бага багаар татах нь багассаар хоёр гурван жилийн хугацаанд бүр мөсөн тамхинаас гардаг. Тэгэхээр хэрэглэгчид байна гэсэн үг. Тиймээс татвар өсдөг.
-Өмнө нь мөн уг асуудал яригдаж байсан. Юу болсон юм бэ?
-2012 онд төсөв танах үүднээс эмэгтэй гишүүд хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх талаар ярьсан. Ингээд архи тамхины татварыг нэмэгдүүлэх замаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж байсан. Эдийн засгийн хямралтай өнөө үед төсөвт орлого нэмэх үүднээс мөн тамхины татварыг нэмэх нь зүйтэй юм.
-Тамхины татварыг нэмэгдүүлнэ гэхээр иргэд болон аж ахуй нэгжүүд шүүмжлэлтэй хандах байх?
-Нэлээд эсэргүүцэлтэй тулгарах байх. Архи тамхи хоёр хор шүү гэдгийг хэлмээр байна. Хор зарж л байгаа бол өндөр татвар тавих хэрэгтэй. 2014 онд Засгийн газар архи тамхины онцгой татварыг нэмэгдүүлэх тухай асуудлыг анхаарах хэрэгтэй. Хэрвээ засаг энэ ажлыг хийхгүй бол гишүүнийхээ хувьд уг ажлыг хийнэ.
-Байрны орц, дунд сургуулиудын ойролцоо тамхи татах асуудал арилахгүй байна. Үүнийг яаж шийдэх вэ?
-Гудамжинд тамхи таахгүй гэдэг заалт бол хаана ч байхгүй. Харин нийтийн эзэмшлийн газар болон орц, сургуулийн ойролцоо тамхи татвал иргэд бие биедээ шаардлага тавьж болиулах хэрэгтэй. Түүнээс биш цагдаа орцонд ороод шалгана гэж байхгүй. Мөн аж ахуй нэгжүүд тамхи татах газраа өөрсдөө шийдэх учиртай юм. Нэг хүний эрх нөгөөхийнхөөр хязгаарлагддаг.
Н.Эрхэс

Сэтгэгдэл ( 17 )
өнөөдөр тэр ад үзээд байгаа тамхи чинь хэнд гай голоод байгаа юм тамхи татаад үхдэг өвддөг юм бол дэлхийн хүн амын бараг тал хувь нь өвдөж үхэхгүй яасан юм хамгийн их тамхидалттай хятадууд яагаад үхэж дуусахгүй 1 тэрбум200 сая гарталаа өсөж үржээд байгаа юм тэгээд ч тамхийг бид өөрсдийн амаараа татаж хорддог юм бол өөрсдийнхөө биеийг хордуулж байна хүний эрх,эрх вхөлөөнд бүү халдаад бай тамхи татсан хүний хажуудах хүн илүү хорддог гэв үү?? тэгвэл Утаанбаатарын утаанд яагаад бүгд хордож үхэхгүй байгаа юм эхлээд хотынхоо утаа багасагчихаад дараа нь тамхины тухай ярь !!!
ЭРДЭНЭЧИМЭГээ хүн өөрийгөө хянах чадвартай байвал өөрт нь ч өрөөл бусдад ч хэрэгтэй дээ.Дураараа эрх танхи охины ааш гаргаад байгаагаа ойлгохгүй байна гэж үү. Төрийн бодлогыг ингэж тодорхойлолцдог гүй юм даа.
tamhichid ih buhimdaltai bna da huduunuud
emiig arhi tamhitai hutgaj yariad bh yu bnaa zov yumiig demjeech ur huuhed chini arhi tamhinaas hol bh ni buruu yu
Humuusee mongoliin tamhichdiin holboo baiguulagdana gej unen uu
Em bol hor. ta uuruu ch hor zarj bgaa. Ium l bol horino, darna gesen hun 1 shirheg bh iumaa.
Ene neg sonin naimaachin avgai bolimoor yumaa har zah deer bga bish undur hugjiltei japan hyrtel tamhi tataj boloh tsegee zaagaad ugchihsun baihad heterhii tyylishirsan hyyli gargaad tamhinii dald hydaldaag uugshyyleed 500 metr ch geh shig
emee yah gej bna daa
монос архиа эмийн сангуудаараа зардаг гэсэн архи зарах тусгай зөвшөөрөлтэй юм болов уу хууль зөрчиж блхгүйгэдгийг гишүүн гуай мэндсээр бгаа тээ.та хууль зөрчөөд л ардууд хуулиа биелүүлэх гээд л
эм нэртэй хор зарж байгаа бас эмийг өндөр үнээр дамлан зарж асар их ашиг олж байгаа Эрдэнэчимэг ч бас өндөр татвар төлөх хэрэгтэй тамхинаас хордох нь Эрдэнэчимэгийн өндөр үнэтэй чанартай чанаргүй эмнээс хордохоос арай гайгүй баигаа байх шүү
shar muur em bol bur auyltai hor shuu
эм ч гэсэн буруу хэрэглэвэл шууд хөнөөх хор шүү дээ. Тэгээд ч Монос хулхи чанаргүй эм үйлдвэрлэж ард олныг хохироодог. Ийм ийм юманд хэрэглэнэ гэж заасан ч тэр нь үйлчилж үүргээ биелүүлдэггүй
yag unen em bur ch ikh khor shuu dee uunii talaar khuuli yadaj sanaachlaachee emiin sanguud emchiin bichiggyi boov chiker shig zugeer ogch bna shuu dee ekhleed ooroo ikh khortoi wmaa yanzla
kkkkkkkkkkkkk oor khiikh ajil baikhgyi wm baikhdaa uunees oor tom MGL-d kheregtei ajil zokhion baiguulal daa uuniig chini zasgiin gazraaraa damjuulaad khariya yam tamgiin gazar khiine shuu dee arai ch dee esvel ajil khiisen bolokh gej bgaa wm uu
Эм бол хор ш дээ, Эрдэнэчимэг ээ. Тамхинаас ч илүү аймшигтай хор.
ЭНЭ ШААМИЙ ЧИНЬ ӨӨРӨӨ БОЛОХООР АРХИ ҮЙЛДВЭРЛЭЖ ЗАРААД БАЙХ ЮМ. ТЭГСЭН ХИРНЭЭ БУСДЫГ ХОР ЗАРЖ БАЙНА ГЭЖ ДОНГОСОХ ЮМ. ӨӨРӨӨ ЭХЛЭЭД АРХИА ҮЙЛДВЭРЛЭХЭЭ БОЛЬЧИХ. ХУЛЬХИНД ЦЭЦЭГ УРГУУЛСАН ШААМИА БАЙГАА ЮМ ДАА. ГЭРТ НЬ СЭТГҮҮЛЧ ОЧИХОД ХАУСАНД АМЬДАРДАГ ХИРНЭЭ МАНАЙ БОР БОРГИЛ ГЭР Ч ГЭХ ШИГ, БЕНЗ АВЛАА ГЭЭД Л ГАЙХУУЛАХ ХЭРНЭЭ МАШИНГҮЙ Ч ГЭХ ШИГ, БИТГИЙ ХУДЛААГААСАА ЖҮЖИГЛЭ, ШАР МУУРАА