Гурадугаар сарын 27-ны өдөр айлын гэр мөргөж гурван хүн гэмтээгээд зугтсан хэрэг гарсан. Улмаар уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Шалгалтаар П.Олзбай гэгч нь “kia optima” маркийн 77-56 УНЯ дугаарын авто машин жолоодож ухрах үйлдэл гүйцэтгэхдээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Зүүнбаян уулын 15-73 тоотод амьдрах Г.Мөнхдэлгэрийн хашаа болон гэрийг дайрч 1177644 төгрөгийн хохирол учруулж ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн. Тээврийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны тавдугаар сарын 1-ний өдөр 144 тоот яллах дүгнэлт үйлдэн хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Айлын гэр,хашаа,хүн дайрчихаад зугтаж байдаг яасан хүний үнэргүй,арилсан дотортой,малаас дор новш вэ.Ийм хүний оронцогуудыг Хятадын хууль шиг шууд цаазын ял шийтгэж баймаар юм.Энэ нөхөр сайн л бол 2,3 жилээр шийтгүүлсэн болоод л авилгадаад л гарах байхдаа. Монголын хууль ийм ...Ядуус бол 1000 төгрөг хулгайлаад 10 жил шоронд сууна шүүдээ.
buhel buten hunii amidarch bsan oron geriig ni ed hogshiltoi ni suitgeed yuu ch ugui bolgoson deerees ni 3 hun bertsen bhad yahaaraa dunguj 1177600tug bdag yum be ter munguur ene ail heregtei zuilee avch chadlaa yuu hohirliin khemjeeg zuv gargaj ugmuur yum yadarsan ail bol.r ni taaruulj bgaa yumuu