Н.Золжаргалын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 27

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах төслөө өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барьсан.

Тэд Н.Золжаргалыг хариуцсан салбараа удирдах чадваргүй, валютын ханшийг барьж чадаагүй гэдэг үндэслэлээр огцрох ёстой гэж үзэж байгаагаа дуулгасан. Харин огрцуулах асуудлыг энэ долоо хоногт парламентаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байгаа юм. Уг нь хуулийн төсөл өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх дэгтэй.

Ийм учраас Бие даагчдын зөвлөл УИХ-ын даргаас дэгээ баримтлахыг шаардаж байгаа юм. Тиймээс “Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэж өгнө үү” гэсэн бичгээ хэд, хэдэн удаа өгчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайнаа(202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

Энэ махан толгойг зайлуулах хэрэгтэй

1  |  0
Bataa(183.81.169.22) 2025 оны 03 сарын 13

Золжаргалыг, Эх орноосоо урваж Хятадын иргэн болсон Баярцогттой хамт шүүх хэрэгтэй.....

1  |  0
Top