Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөө орой 18.00 цагаас хуралдах тов зарлажээ. Тус хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн дараагийн сайдын асуудлыг хэлэлцэх аж. Учир нь ҮХАА-н сайд асан Х.Баттулга ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш сайдын суудал эзгүй байгаа бөгөөд Уул уурхайн сайд Д.Ганхуяг давхар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Тиймээс ачаалал ихтэй ҮХАА-н салбарын сайдыг нэн яаралтай томилох шаардлагатай байгаа юм. Намын дүрмийн дагуу Гүйцэтгэх зөвлөл хуралдаж сайдын нэрийг дэвшүүлж Ардчилсан намын бүлгийн хуралдаанд оруулах юм байна. Бүлэг хуралдаад нэр дэвшүүлсэн хүнийг дэмжвэл байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх аж.

Сэтгэгдэл ( 0 )